|

“Эрдэнэт”-ийн мөнгийг юунд зарцуулснаа яагаад нуув?!

magnai 2015/10/20 717 0

“Эрдэнэт”-ийн мөнгийг юунд зарцуулснаа яагаад нуув?!

Б.ДАМДИН-ОЧИР

Ц.Даваацэрэн "Эрдэнэт” үйлдвэрийн ерөнхий захирлаар  томилог­доод хоёр жил гаруй боллоо. Унасан газ­рыг татаад босгодог гэх сүрхий имижтэй энэ захирлын болох, болохгүй асуудал сүүлийн үед байсгээд л сөхөгдөх болжээ. Хамгийн сүүлд "Эрдэнэт” үйлдвэр Орост 100 гаруй сая ам.долларын ногдол ашгийн өртэй нь мэдэгдсэн. Мөн Ц.Даваацэрэн захирал Шилэн дансны хуулийг хэ­рэг­жүүлдэггүй бо­лохыг Авлигатай тэм­цэх газар иргэний гомд­лын дагуу шалгаад тог­тоожээ. Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан Шилэн дансны хууль энэ оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхэлсэн юм. Гэтэл "Эрдэнэт” үйлд­вэр шилэн дансны сайт дээрээ орлого, зарлагынхаа мэдээллийг огт оруулдаггүй байжээ. Авлигатай тэмцэх газар Шилэн дансны тухай хуулийн наймдугаар зүйлийн 8.1 дэх хэсэгт заас­ныг үндэслэн уг гомд­лыг хянуулахаар Үндэс­ний Аудитын газарт шилжүүлсэн байна. Түүнчлэн Авлигын эсрэг хуулийн зургадугаар зүйлийн 6.1.4 дэх хэсэг, Шилэн дансны тухай хуулийн зургадугаар зүйлийн 6.1 дэх хэсэгт заасан мэдээллүүдийг ил тод болгох ажлыг сайж­руулах талаар зо­хион байгуулалтын арга хэмжээ авч, дүнг холбог­дох танилцуулгын хамт 2015 оны аравдугаар сарын 21-ний дотор Авлига­тай тэмцэх газарт ирүү­лэхийг "Эрдэнэт үйлд­вэр” ХХК-д албан бич­гээр мэдэгджээ. Энэ ху­га­цаа маргааш дуу­сах юм. Нөгөө талаар "Эрдэнэт” үйлдвэр зүгээр нэг жижигхэн төсвийн бай­гууллага биш. Монгол Улсын төсвийн 40 хувийг шууд бүрдүүлдэг, жилдээ хэдэн тэрбум төгрөгийн орлого, зарлага гүйлгэж байдаг "саалийн үнээ” юм. Ц.Даваацэрэн ч анх захирлаар очихдоо үргүй зардал, "ойлгомжгүй” худалдан авалтыг зогсоо­хоо мэдэгдэж байсан. Гэ­тэл улс даяараа ши­лэн данс хөтөлж байхад, төр байтугай түмэн олон мэ­дэж байх ёстой "Эрдэнэт” үйлдвэрийн хөрөн­гө мөнгийг хэрхэн зар­цуулснаа хуулийн дагуу мэдээлээгүй нь анхаарал татаж байгаа юм.

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин


 

Санал болгох

Сэтгэгдэл

top