|

“Эрдэнэт” үйлдвэр, Төрийн орон сууцны корпорацитай хамтран ажиллана

tonshuul 2015/07/07 1313 0

“Эрдэнэт” үйлдвэр, Төрийн орон сууцны корпорацитай хамтран ажиллана

 


Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн Ерөнхий захирал Ц.Даваацэрэн, Ерөнхий захирлын Нийгмийн асуудал хариуцсан орлогч С.Сувдаа нарын компанийн удирдлагууд, Төрийн орон сууцны корпорацийн Ерөнхий захирал А.Гантулга, тэргүүн дэд захирал Д.Алтанхуяг нарын албаны хүмүүс өнөөдөр хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурах ёслолын ажиллагаанд оролцлоо.

“Эрдэнэт” үйлдвэр, Төрийн орон сууцны корпорацитай хамтран ажиллана

 


Энэхүү хамтын ажиллагааны хүрээнд Төрийн орон сууцны корпорациас хэрэгжүүлж буй 1000 айлын орон сууц хөтөлбөрийн 315 айлын орон сууц нь энэ онд ашиглалтанд орох бөгөөд "Эрдэнэт” үйлдвэрийн ажилчид тус хөтөлбөрт эхний ээлжинд хамрагдах юм. Сархиа уулын хормойд баригдах 1000 айлын орон сууцны барилгын ажлын гүйцэтгэгчээр "Очир Ундраа” ХХК шалгарчээ.

Санал болгох

Сэтгэгдэл

top