|

Ц.ДАВААЦЭРЭН: "Стандарт" банктай холбоотой маргаан үргэлжилж байна

Munkhbat 2015/04/02 1145 0

Ц.ДАВААЦЭРЭН: "Стандарт" банктай холбоотой маргаан үргэлжилж байна

 

Сэтгүүлчид хэд хоногийн өмнв Эрдэнэт хотод зочилж, "Эрдэнэт" үйлдвэрийн үйл ажиллагаатай танилцпаа. Энэ үеэр "Эрдэнэт" үйлдвэрийн Ерөнхий захирап Ц.Даваацэрэн
сэтгүүлчдийн асуултад хариулсан юм.

 

-Эрдэнэт үйлдвэр 2014 онд хийсэн ажлаа тайлагналаа. Энэ онд ямар ажлууд хийхээр телөвлеж байгаа вэ?
-Өнгөрсөн 2014 онд Эрдэнэт үйлдвэрийн хамт олон төлөвлөгөөт нормоо давуулан биепүүлсэн. Эдийн засгийн бүх үзүүлэлтээрээ Удирдах зөвлөлийн өмнө хүлээсэн үүргээ сайн биелүүлсэн. 2015 онд олон ажил хийхээр төлөвлөөд байна. Юуны өмнө япон менежментээр бүсийн эмчилгээ оношлогооны төвийг ашиглалтад оруулах ажлыг эхний хагас жилд хийнэ. Энэ бол Монгол Улсын хөгжил цэцэглэлтэд нөпөөлөх, хүний эрүүл мэндэд оруулж буй маш том хөрөнгө оруулалт гэж ойлгож байгаа. Одоо бид менежментийнхээ гэрзэн дээр ажиллаж байна.

 

Мөн үйлдвэрийн өргөтгөлийн хувьд өөрөө нунтаглах хэсгийн өргөтгөлийн ажил 90 хувьтай явж байна. Туршилтын ажил тавдугаар сарын сүүлчээр эхэлнэ. Энэ өргөтгөлийн ажлыг хагас жилд багтааж хийнэ. Ингэснээр үйлдвэрийн хүчин чадпыг жилдээ зургаан сая тонноор нэмэгдүүлэх том боломж ирж байна. Өнгөрсөн 37 жилийн хугацаанд хийщэж байгаа хамгийн том хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалт өргөтгөлийн ажил болж байна. Энэ өргөтгөлийн ажлыг эхний хагас жилд ашигпалтад оруулна. 37жилийнхугацаанд үндсэн үйлдвэрлэл дээрээ хамгийн оргил амжилт буюу 29 сая тонн хүдрийг 2014 онд олборлосон. Орон нутгийн удирдлагуудтай хамтран олон ажил хийсэн.

 

-"Ростехнологий" корпорацид Эрдэнэт үйлдвэрийн 49 хувийг шилжүүлсэн гэх мэдээлэл байсан. Энэ үнэн үү. Хэрвээ үнэн бол хэзээ энэ асуудлыг хэлэлцэж шийдвэрлэсэн бэ?
-Оросын талын хөрөнгө оруулагч 49 хувийг эзэмшдэг. Төрийн өмчит "Ростехнологий" компани 49 хувийг эзэмшихээр болсон. Манай Засгийн газар, УИХ-аар энэ асуудал оросд хүлээн зөвшөөрөгдөөд явсан. 49 хувийг "Ростехнологий" компанид эзэмшүүлэх шийдвэрийг Оросын Засгийн газар гаргаад Засгийн газар хоорондын хэлэлцээрээр манай талд баталгаажуулж өгөхийг хүссэн. Үүний дагуу хоёрдугаар сард Засгийн газрын хуралдаанаар орсод, дараа нь УИХ-аар оросд үндсэндээ дэмжсэн. Оросын талд буцаагаад нот бичгээр мэдэгдсэн байгаа. Дахин орж ирж баталгаажих ёстой юм шиг байна лээ.

 

-Эрдэнэт үйлдвэрийг "Жаст" фупп Өмнөд Африкийн "Стандарт" банкинд барьцаанд тавьсан гэх мэдээлэл гарч байсан. Энэ асуудал юу болсон бэ. Лондонгийн Арбитрын шүүх дээр хэрэг нь шийдвэрлэгдсэн үү?

-"Жаст" групптэй холбоотой асуудал, Олон улсын "Стандарт" банктай холбоотой маргаан одоо хүртэл үргэлжилж байгаа. Манайхаас гаргасан баталгаа хуурамч гарын үсэгтэй гэдэг байдлаар бид бүх материалаа бүрдүүлээд явж байгаа. Манай үйлдвэрээс их хэмжээний зардал гарсан. Лондонгийн Арбитрын шүүх дээр маргалдаж байгаа. Ирэх долдугаар сард энэ шүүххурал болж эцсийн байдлаар шийдвэрлэгдэх байх.

 

-Үйлдвэрээс хэдий хэмжээний хөрөнгө гарч байгаа вэ?
-Өмгөөлөлтэй холбоотой асуудал учраас хөрөнгийн хэмжээг нууцлах ёстой. Лондонгийн Арбитр дээр маргалдаж байгаа учраас Олон улсын өмгөөлөгчтэй гэрээ хийж өмгөөлүүлж байгаа. Тэгэхээр өмгөөлөгч компанийн зардлын асуудал бидний хооронд гэрээгээр зохицуулащаад явж байгаа учраас зардлыг олон нийтэд мэдээлэх боломжгүй байна. Шүүх хурлын шийдвэр гарахаар өмгөөллийн зардпаа нөгөө талаасаа нэхэмжлэх боломжтой байдаг. Тэр үед албан ёсоор зарлагдана.

 

-2013 онд Эрдэнэт үйлдвэр өр авлагатай аж ахуйн нэгжүүдийг олон нийтэд мэдээлсэн. Энэ газрууд хичнээн төгрөгийн өр барагдуулсан бэ?
-2013 онд 105 аж ахуйн нэгжийг үйлдвэрийн хар дансанд бүртгэж олон нийтэд зарласан. 105 аж ахуйн нэгжээс манайд их хэмжээний өр авлага үүссэн. Удаан хугацаагаар гэрээнийхээ үүргийг биелүүлээгүй байсан учраас эдгээр аж ахуйн нэгжтэй дахиж гэрээ байгуулж хамтарч ажиллахгүй гэдгээ зарласан. Одоогийн байдпаар 48 компаниас 11.7 тэрбум төгрөгийн авлагыг барагдуулчихсан байна.

 

-Үйлдвэрийн складад шахааны бараа, бүтээгдэхүүн иххэмжээгээр байгаа тухай мэдээлж байсан. Энэ бараануудыг яасан бэ?
-Складын үлдэгдлүүдтэй холбоотой асуудал үндсэндээ цэгцэрч байгаа. Үйлдвэрт ашиглагдахгүй байгаа найм орчим тэрбум төгрөгийн бараа материал сэлбэг байсан. Үүнээс нээлттэй дуудлага худалдаа зарлаад хоёр тэрбум төгргийн бараа материалыг аж ахуйн нэгжүүдэд худалдсан. Цаашид ашиглагдах боломжгүй байсан хоёр орчим тэрбум төгрөгийн бараа материалыгустгасан.

 

-Эрдэнэт үйлдвэрийг "Эрдэнэс Монгол"-той нэгтгэх тухай асуудал юу болсон бэ?
-2013 оны гуравдугаар сарын 16-нд гарсан Засгийн газрын 100 дугаар тоггоопоор "Эрдэнэс Монгол" компанид Багануурын уурхай, Шивээ-Овоогийн уурхай, Эрдэнэт үйлдвэрийн 51 хувийг эзэмшүүлэхээр тоггоол гарсан байдаг Гэхдээ Эрдэнэт үйлдвэрийн үйл ажиллагааг Орос, Монголын Засгийн газар хоорондын хэлэлцээрээр зохицуулсан байдаг учраас Засгийн газрын тогтоолоор эзэмшигчийг өерчлөх боломжгүй. Хэрвээ аль нэгэн компанид шилжүүлэхээр бол Засгийн газар хоорондын хэлэлцээрт өөрчлөлт орж байж манай парламент, Оросын Думээр орж баталгаажна. Зөвхөн 100 дугаар тогтоолоор шийдэх боломжгүй гэсэн асуудал гарсан.

 

-Танай үйлдвэр шилэн дансны тухай хуулийг хэр хэрэгжүүлж байгаа вэ?
-"Эрдэнэт" үйлдвэр шилэн дансны хуулийгхэрэгжүүлэх үүднээс ямар асуудлыг ил тод болгох вэ, яаж байршуулах вэ гэдэг саналаа гаргаад Төрийн өмчийн хороонд хүргүүлсэн байгаа. "Эрдэнэт" үйлдвэр нь хамтарсан үйлдвэр учраас ямар асуудпыг шилэн дансны хуулийн хүрээнд ил болгох вэ гэдгээ Советын хурлаар хэлэлцэнэ. Бидний хувьд нуух зүйл байхгүй. Төсвийн байгууплага биш, бизнесийн байгууллага учраас компанийн нууцад хамаарсан зүйл байгаа. Зах зээл дээр өрсөлдөх чадвартай байх учраас 4 дүгээр сарын 20-нд Советын хурлаар баталгаажуулна.

Санал болгох

Сэтгэгдэл

top