Энэ оны эхний хагас жилийн байдлаар 75 хувь буюу 45 төсвийн ерөнхийлөн захирагч тайлангаа ирүүлсэн байна. Төсвийн 11 ерөнхийлөн захирагч тайлангаа Засгийн газарт ирүүлээгүй байна. Зургаан ерөнхийлөн захирагч буюу БСШУЯ, ЭМСЯ, БХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга нар болон Дархан-Уул, Дундговь, Завхан аймгийн Засаг дарга нар нь тайлангаа дутуу ирүүлсэн учир тэдний сарын цалинг 20 хувиар хасах шийдвэр гаргажээ.