|

ОХУ АНУ-д 4.8 сая тонн дизель нийлүүлнэ

zulaa 2026/10/12 2 0

АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путинтэй тохиролцож, Оросоос АНУ болон дэлхийн зах зээлд дизель түлш нийлүүлэхээр болсон гэж мэдэгджээ.
Трамп цахим сүлжээндээ нийтэлсэн мэдээлэлдээ Орос улс нэн даруй 300 мянга гаруй тонн дизель түлш нийлүүлэхээр болсон гэж бичсэн байна. Үүний дараа арваннэгдүгээр сард 500 мянган тонн, цаашид нэг сая тонн түлш нийлүүлэх аж. Мөн Оросын боловсруулах үйлдвэрүүдийн хүчин чадлаас хамааран богино хугацаанд дахин гурван сая тонн түлш нийлүүлэхээр төлөвлөжээ.
Үүнтэй зэрэгцэн АНУ-ын Сангийн яам Оросын дизель түлштэй холбоотой хориг арга хэмжээг ирэх оны дөрөвдүгээр сар хүртэл хэсэгчлэн сулруулахаа мэдэгдсэн байна.
Трампын үзэж буйгаар энэхүү тохиролцоо нь АНУ болон дэлхийн зах зээлд дизель түлшний үнийг бууруулахад нөлөөлнө. Тэрбээр шатахууны үнийг бууруулах нь америкчууд, ялангуяа тариаланч, малчин, тээвэрчдийн хувьд чухал гэдгийг онцолжээ.
Энэхүү тохиролцоо нь АНУ-д арваннэгдүгээр сард болох Конгрессын завсрын сонгуулийн өмнө хийгдэж буйгаараа анхаарал татаж байна. Уг сонгууль нь Трампын засаг захиргаанд олон нийтийн зүгээс өгч буй үнэлгээний нэг үзүүлэлт болох юм.
Мөн Оросоос дизель түлш нийлүүлэх тохиролцоо нь Москва, Киевийн хооронд энхийн хэлэлцээ зогсонги байдалд орсон энэ үед Украины дайны нөхцөл байдалд хэрхэн нөлөөлөх нь анхаарал татаж байна.

Санал болгох

Сэтгэгдэл

top