ErdenetMedee.mn

Авлигын хэргүүдийг шүүхээр шийдвэрлүүлжээ
Энэхүү мэдээлэл нь иргэдийг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, иргэд, олон нийтэд Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн талаарх ойлголт, хэргийн шийдвэрлэлтийг ойлгомжтой байдлаар мэдээлэх зорилготой.

Прокурорын байгууллага 2026 он гарснаас хойш Эрүүгийн хуулийн 22 дугаар бүлэгт заасан Авлигын гэмт хэрэгт буруутгагдсан 335 хүнд холбогдох 143 хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлсэн байна.

Нийслэл прокурорын газраас өнгөрсөн 7 хоногт буюу 2026 оны 6 дугаар сарын 15-наас 19-ний өдрүүдэд хахууль авах, хахууль өгөх, эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэмт хэрэгт буруутгагдсан 4 хүнд холбогдох 2 хэргийг анхан шатны шүүхээр хянан шийдвэрлүүлж, шүүхээс 4 хүнийг авлигын гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан эрүүгийн хариуцлага оногдуулсан байна. Тодруулбал: 1 хүнд 3 жил хорих ял, 3 хүнд 7-15 сая төгрөгийн торгох ялыг оногдуулснаас гадна 4 хүнд бүгдэд нь нийтийн албанд ажиллах эрхийг 1-4 жилийн хугацаагаар хасах нэмэгдэл ял оногдуулжээ.

Хэргийг тоймлон хүргэвэл:

- Г.А нь нийтийн албан тушаалтан буюу Замын-Үүд дэх Гаалийн газрын хяналт, шалгалтын албаны даргаар ажиллаж байхдаа итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Н-н ачаа, барааг гаалийн хяналтын талбайд мэдүүлсэн хэмжээнд нь татвар төлүүлж, хурдан шуурхай нэвтрүүлэх ашиг сонирхлын үүднээс 2024 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 11 дүгээр сарын 15-ны өдрийн хооронд гаалийн хяналтын бүсэд үүрэг гүйцэтгэсэн гаалийн улсын байцаагч нарт хууль бус үүрэг чиглэл өгч, гүйцэтгэх ёсгүй үйлдэл хийснийхээ хариуд 2025 оны 1 дүгээр сарын 30-ны өдөр иргэн Т.Н-ээс бэлнээр 10 сая төгрөгийн хахууль авсан,

Т.Н нь хяналт, шалгалтын албаны дарга Г.А-д албан тушаалын байдалтай нь холбогдуулан 2025 оны 1 дүгээр сарын 30-ны өдөр 10 сая төгрөгийн хахууль өгсөн хэрэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг (нийтийн албан тушаалтан хахууль авах), 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг (хахууль өгөх)-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлсэн.

Шүүхээс Г.А -г нийтийн албан тушаалтан хахууль авах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, нийтийн албанд ажиллах эрхийг 4 жилийн хугацаагаар хасаж, 3 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, гэмт хэрэг үйлдэж олсон 10 сая төгрөгийг гаргуулж улсын орлого болгох, мөн Т.Н-г хахууль өгөх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, нийтийн албанд ажиллах эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, 14 сая төгрөгөөр торгох ял тус тус оногдуулж шийдвэрлэсэн.

- О.Б нь нийтийн албан тушаалтан буюу Өмнөговь аймгийн Цогтцэций сумын Засаг даргаар ажиллаж байхдаа албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, албан хэрэг, архив хариуцсан ажилтан С.С-р түүний ажил үүрэгт хамааралгүй ажлыг хийлгэж, бусдад хууль бусаар газар эзэмшүүлэх захирамжийн төслийг боловсруулуулж, 2020 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр А/321 дугаартай засаг даргын захирамжаар Цогтцэций сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тогтоолд тусгагдаагүй, байгаль орчны нөхөн сэргээлтийн дүгнэлт гараагүй газруудад буюу Цогтцэций сумын нутаг дэвсгэрт шатахуун түгээх станцын зориулалтаар “И...” ХХК-д 2,000 м.кв газар, “У...” ХХК-д 2,000 мкв газар, үйлдвэр үйлчилгээний зориулалтаар “Л...” ХХК-д 7,500 мкв газрыг тус тус эзэмшүүлэхээр шийдвэрлэж, бусдад давуу байдал олгож, улсын төсөвт их хэмжээний буюу 690 сая төгрөгийн хохирол учруулсан хэрэгт Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт (эрх мэдэл, албан тушаалтын байдлаа урвуулан ашиглах) -зааснаар яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлсэн.

Шүүхээс Б.Б, С.С нарыг бүлэглэн эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Б.Б-д нийтийн албанд ажиллах эрхийг 3 жилээр хасаж, 15 сая төгрөгөөр торгох, С.С-д нийтийн албанд ажиллах эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, 7 сая төгрөгөөр тус тус торгох ял оногдуулж, .

Иргэний хариуцагч нэр бүхий 3 хуулийн этгээд болох "И...." ХХК-аас 120 сая, "У..." ХХК-аас 120 сая "Л...." ХХК-аас 450 сая төгрөгийг тус тус гаргуулж улсын орлого болгохоор шийдвэрлэсэн.

Иргэн танд:

Авлигын гэмт хэрэг нь хуулиар хамгаалсан нийгмийн ашиг сонирхлыг зөрчиж, тодорхой материаллаг хохирол учруулахаас гадна төрийн албанд хууль дээдлэх, шударга ёсыг хангах, нийтийн ашиг сонирхлыг хамгаалж ажиллах зарчмыг ноцтой зөрчиж, төрд итгэх олон нийтийн итгэлийг алдагдуулж, төрийн байгууллагын үнэлэмжийг сулруулах зэрэг хор уршиг учруулдгаараа нийгмийн аюулын шинж ихтэй.

ЭЕШ: Бүртгэлийн хуудас, суудлын хуваарь, иргэний үнэмлэх, бүрэн дунд боловсролын гэрчилгээгээ заавал авчирна
2026 оны Элсэлтийн Шалгалт(ЭШ)-ыг зургаадугаар сарын 25-наас 28-ны өдрүүдэд зохион байгуулагдана. Энэ талаар Боловсролын Яам болон Боловсролын Үнэлгээний Төв(БҮТ)-өөс мэдээлэл өглөө.

БҮТ-ийн захирал Э.Цэрэнцоодол: 2026 оны ЭШ-д нийт 49,014 шалгуулагч бүртгүүлээд байна. 45 хувь нь эрэгтэй, 55 хувь нь эмэгтэй шалгуулагч байгаа.

Хамгийн олон шалгуулагч бүртгүүлсэн нь математик. Энэ хичээлийн шалгалтыг өгөхөөр 35,271 хүн бүртгүүлээд байгаа бол түүх, монгол хэл, газар зүйн шалгалтад хамгийн цөөн шалгуулагч бүртгүүлсэн.

Шалгуулагчид шалгалтын төвд ирэхдээ бүртгэлийн хуудас, суудлын хуваарь, иргэний үнэмлэх, бүрэн дунд боловсролын гэрчилгээгээ заавал авч ирэх ёстой. Энэ жил гэрээний хуудасгүй болсон. 2026 оны шалгалтад улс даяар 55 төвд 3,500 орчим багш, албан хаагч хянагчаар ажиллана. Тусгай хэрэгцээт шалгуулагч нарт тусгайлан шинэ шалгалтын төв гаргаж, хэрэгцээтэй зүйлсээр нь хангана.

Технологийн шинэчлэлийг хийхээр төлөвлөж байна. Энэ жилийн хувьд утасны сүлжээг унагаана. Гар утсаа хураалгахгүйгээр зориулалтын уутанд хийх боломжтой.

"ЭШ 2026" өгөхөөр сонгосон хичээлийн шалгалт ба шалгуулагчийн тоо:

Математик 35,271

Монгол хэл 17,517

Англи хэл 33,177

Орос хэл 571

Газар зүй 1,392

Нийгэм судлал 31,431

Физик 12,524

Биологи 7,230

Хими 7,297

Түүх 1,511 байна.

Эмнэлгээр үйлчлүүлж буй иргэдээс авто зогсоолын төлбөр авахаа болино
Улаанбаатар хотод автомашины зогсоол хүрэлцээгүй байгаа энэ үед Эрүүл мэндийн яамнаас тус яамны харьяа төрөлжсөн нарийн мэргэжлийн болон нийслэлийн харьяа эмнэлгүүдийн зогсоолыг эмнэлгээр үйлчлүүлэгчдэд үнэ төлбөргүй болгохоор ажиллаж байна.

Эмнэлгийн зогсоолыг нээлттэй орхивол ойролцоох орон сууцны оршин суугчид машинаа тавиад алга болно. Яг эмнэлэгт үзүүлэхээр яарч сандарсан иргэд машинаа байрлуулах зогсоолгүй болдог.

Энэ асуудлыг шийдэхийн тулд цахим бүртгэлийн системийг нэвтрүүлэхээр судалж байна. Ямар байдлаар шийдэх вэ гэвэл, Эмнэлгийн зогсоол руу нэвтрэхдээ автомашины улсын дугаараа таниулж, цагаа бүртгүүлнэ. Гарахдаа тухайн эмнэлэгт үзүүлснийг нотлох баримтыг уншуулбал төлбөр тооцохгүй. Гэхдээ эхний 2-3 цаг үнэ төлбөргүй байх тодорхой цагийн хязгаар тогтоох зохицуулалтыг ойрын үед нэвтрүүлэхээр ажиллаж байна гэж Эрүүл мэндийн сайд Э.Батшугар тайлбарлав.

Хотхоны бохирын худгаас 4-5 сартай байж болзошгүй, 400 гр жинтэй ураг олджээ
Орхон аймагт хотхоны бохирын худгаас нас бараад удсан байж болзошгүй нярай хүүхдийн цогцос олдсон гэх мэдээллийг цагдаагийн байгууллагаас тодрууллаа.

Цагдаагийн байгууллагад энэ оны тавдугаар сарын 13-ны өдөр “нэр бүхий хотхоны бохирын худгаас нярай хүүхдийн байж болох цогцос олдлоо” гэх дуудлага мэдээлэл бүртгэгдсэн.

Урьдчилсан байдлаар Орхон аймгийн Баян-Өндөр сумын нутагт байрлах нэр бүхий хотхоны бохирын худгийн засварын ажлыг хэрэгжүүлэх явцад 4-5 сартай байж болзошгүй, 400 гр жинтэй ураг байсныг тогтоож, шаардлагатай шинжээчийн дүгнэлтийг гаргуулахаар шүүх шинжилгээний байгууллагад тогтоол хүргүүлээд байна. Тус аймгийн цагдаагийн газар гэмт бүртгэлд авч шалгалтын ажиллагааг үргэлжилж байна гэх хариултыг өглөө.

"Эрдэнэс Оюу Толгой" ХХК-ийн гүйцэтгэх захирлаар Б.Тэлмүүн томилогдож ажлаа хүлээн авлаа
"Оюу толгой” ХХК-аас авсан 20 сая ам.долларын асуудал, мөн 8.2 тэрбум төгрөгөөр оффис худалдаж авсан асуудлаар АТГ-ын овоо хараанд орж, 48 цаг хоригдож суллагдахдаа хилийн хориг тавиулсан Э.Ганхүүгийн оронд Б.Тэлмүүн томилогдлоо.

Тэрбээр өнөөдөр ажлаа хүлээн авчээ.

“Эрдэнэс Монгол” ХХК-иас стратегийн ач холбогдол бүхий Оюу Толгойн зэс-алтны ордын төслийг хэрэгжүүлэгч “Оюу Толгой” ХХК-ийн Монгол Улсын Засгийн газрын эзэмшлийн 34 хувийн хувьцаа эзэмшигчийн чиг үүргийг хэрэгжүүлэгч, төрийн өмчит, “Эрдэнэс Оюу Толгой” ХХК-ийн Гүйцэтгэх захирлын сонгон шалгаруулалтыг олон нийтэд нээлттэйгээр зарлаж, хууль тогтоомжийн хүрээнд ил тод, өрсөлдөөнт зарчмаар зохион байгуулсан.

Тус сонгон шалгаруулалтын үр дүн үндэслэн оролцогчдоос Б.Тэлмүүн хамгийн өндөр үнэлгээ авсан байна. Тэрбээр “Эрдэнэс Оюу Толгой” ХХК-ийн хуульд заасан чиг үүргийг хэрэгжүүлж, төрийн эзэмшлийн эрх ашгийг хамгаалах, Оюу Толгой төслийн хэрэгжилтэд тавих хяналт, төслөөс Монгол Улсын хүртэх эдийн засаг, санхүүгийн үр өгөөжийг нэмэгдүүлэх, төрийн өмчийн төлөөллийн үр нөлөөг дээшлүүлэх, стратегийн ач холбогдол бүхий төслүүдийн хэрэгжилтийг үр дүнтэй зохион байгуулах, ил тод байдал, засаглалыг бэхжүүлэх чиглэлээр баг хамт олонтойгоо хамтран ажиллах ажээ.

Ерөнхий шүүгчийг 6 жилээр "зөвхөн нэг удаа" томилдог байх заалтыг хүчингүй болголоо
Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2026 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн их суудлын хуралдаанаар Улсын Их Хурлаас 2021 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр баталсан Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.7 дахь хэсгийн “Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгчийг Улсын дээд шүүх санал болгосноос хойш Ерөнхийлөгч 14 хоногийн дотор зургаан жилийн хугацаагаар, зөвхөн нэг удаа томилно.” гэсэн заалтын “… зөвхөн нэг удаа …” гэсэн хэсэг нь Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2016 оны 12 дугаар дүгнэлтийн дагуу хүчингүй болсон зохицуулалтыг агуулгаар нь дахин сэргээсэн гэж үзэн Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.7 дахь хэсгийн “… зөвхөн нэг удаа …” гэсэн хэсгийг хүчингүй болгон шийдвэрлэж, Үндсэн хуулийн цэцийн 2026 оны 03 дугаар тогтоол гаргалаа.

Өмнөд Азийг хэт халалт нөмөрч, аюулын түвшин нэмэгдлээ
Энэтхэг, Пакистан болон Өмнөд Азийн зарим оронд агаарын температур эрс нэмэгдэж, 45–50°C-д хүрэх халуун ажиглагдаж байна. Хэт халалтын улмаас олон бүс нутагт цахилгаан эрчим хүчний хэрэглээ өсөж, усны хомсдол үүсэх эрсдэл нэмэгджээ.

Эрүүл мэндийн байгууллагууд өндөр халуун нь дулааны цочрол, шингэний дутагдал, зүрх судасны хүндрэл үүсгэж болзошгүйг анхааруулж, иргэдийг өдрийн халуунд удаан байхгүй байх, ус сайн уух, бага насны хүүхэд болон өндөр настнуудад онцгой анхаарахыг зөвлөж байна.

Мэргэжилтнүүдийн үзэж буйгаар, цаг уурын өөрчлөлтөөс үүдэлтэй хэт халалтын давтамж нэмэгдэж байгаа нь Өмнөд Азийн бүс нутагт урт хугацааны сорилт болж эхэлжээ.

Б.Зоригтбаяр: Эрдэнэтэд дөрвөн улирлын усан парк байгуулна
Орхон аймгийн нийгэм, эдийн засгийн үзүүлэлт, хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын талаар Засаг дарга Б.Зоригтбаяр өнгөрсөн пүрэв гарагт сэтгүүлчдэд танилцуулав.

Тэрээр 2024. 11.04-ний өдрөөс Орхон аймгийн Засаг дарга бөгөөд Эрдэнэт хотын захирагчаар томилогдон ажиллаж байна. Улаанбаатар, Дархан хотууд болон Архангай аймагт усан парк байгуулах талаар яригдсан ч одоогоор аль нь ч ашиглалтад ороогүй байна. Тэгвэл Орхон аймгийн Жаргалант суманд дөрвөн улирлын буюу жилийн аль ч үед ажиллах усан паркийг барьж эхэлнэ. Ирэх долоо хоногт шав тавина.

Орхон аймаг нь хойд бүсийн тээвэр логистикийн төв. Нэг хүнд ногдох ДНБ-ээр улсын дунджаас 48 хувиар их байна. Учир нь Эрдэнэт үйлдвэр тус аймагт бий. 7000 ажилтантай том үйлдвэрийг дагаад бизнесийн олон салбар энэ хотод хөгжжээ.Тус аймгийн нэрлэсэн дундаж цалин улсын дунджаас их байдаг. 2025 онд 27.3 хувиар их байжээ.

ЭНЭ ОНД 388 ТЭРБУМ ТӨГРӨГ БУЮУ ХАМГИЙН ИХ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫГ ХИЙНЭ

Орхон аймгийн хөрөнгө оруулалт 2025 оныхооос 2.4 дахин өсжээ. Учир нь энэ аймгийн 50 жилийн ой тохионо. Аймгийн төсвийн хөрөнгө оруулалтаар сургууль, цэцэрлэгийн барилга, ИШС-ний засвар шинэчлэл, цахилгаан хангамж, гэрэлтүүлэг, авто замын засвар, орчны тохижилт зэрэг 176 ажлыг  хийнэ.

Бид хөрөнгө оруулалтыг зөвхөн барилга байгууламж гэж үзэхгүй байна. Эдийн засгийн урт хугацааны өгөөж бий болгох дэд бүтцийн капитал гэж үзэх нь зүйтэй. Иймд бид сүүлийн жилүүдэд хотын хамгийн том суурь хөгжил болсон дэд бүтэц буюу инженерийн шугам сүлжээ, цахилгаан эрчим хүч, авто замаа сайжруулахад төсвөө чиглүүлсэн.

Дэд бүтэц ба хүний хөгжил зэрэгцэн урагшлах ёстой. Иймд боловсрол, эрүүл мэнд, нийгмийн салбарт өмнөх жилүүдээс түлхүү хөрөнгө оруулна.

Манай хот 50 жилийн настай. Хотын суурь болсон инженерийн шугам сүлжээ, цахилгаан эрчим хүчний асуудалиргэдийн амьдарлын чанарт нөлөөлөхүйц хэмжээнд хүрэхээр байна. Аймгийн дулааны, бохир усны, бохир усны шугамын 46-64 хувь нь насжилт дууссан, аваарын байдалтай байна.

Иймд 2025 онд  орон нутгийн төсвийн 28 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар 32 байршилд 12км инженерийн шугам сүлжээг  шинэчилсэн. Газар доор байгаа юм гээд нүдээ аниад, чихээ дараад яваад байж болохгүй. Цаашид хот тэлэхэд  шугам сүлжээ чухал. Хөрөнгө оруулалтын үр дүнд орон сууцны 5824 өрхийг хангаж буй инженерийн шугам сүлжээний нэвтрүүлэх чадвар сайжирсан.

Энэ онд дахин шугам сүлжээг шинэчлэх ажлаа үргэлжлүүлнэ.

ХОТЫН ЦАХИЛГААНЫ ХЭРЭГЛЭЭ НЭМЭГДСЭЭР

40 гаруй жилийн насжилттай цахилгаан түгээх дэд бүтэц буюу шугам сүлжээ, дэд станцуудын тоног төхөөрөмж хуучирсан. Жилээс жилд засвар шинэчлэл шаардах болсон. Мөн гэр хороололд хүчдэлийн уналт байсаар байна.

2025 онд эрчим хүчний хангамжийг сайжруулахаар 78 нэр төрлийн ажлыг орон нутгийн төсвийн 40 тэрбум төгрөгөөр гүйцэтгэсэн.

35/10 кВ-ын Даваат дэд станцыг барьж, Орхон аймаг анх удаа бие даан дэд станц барьж, ашиглалтад оруулсан. Дэд станц ашиглалтад орсноор гэр хорооллын 70 орчим хувийг хангадаг дэд станцын хэт ачааллыг бууруулж, цахилгаан тасалдах эрсдэлгүй боллоо.

Мөн Даваат дэд станцаас 18.5 км цахилгаан дамжуулах агаарын шугам татлаа. Энэ жил бид Булагт дэд станцаас Оюут дэд станц хүртлэх цахилгаан дамжуулах агаарын шугамыг барьж, 35/10 кВ -ын тойрог схем үүсгэн, хотын цахилгаан хангамж сайжирна.

2025 онд боловсролын салбарт хамгийн их хөрөнгө оруулсан, онцлог жил байв. Орон нутгийн төсөв, болзошгүй аваарын зардлаас нийт 22 тэрбум төгрөг хөрөнгө оруулж, сургууль, цэцэрлэгийн барилга, дотуур байр, сантехник, дээвэр, шал, дулаалга, хана, цонх зэрэг зайлшгүй шаардлагатай засваруудыг гүйцэтгэлээ.

Засгийн газраас 2026 оныг “Боловсролыг дэмжих жил” болгосон. Хөрөнгө шийдэгдээгүй тжл барилгын ажил нь зогссон 8 төсөл бий. Үүний гурав нь боловсролын салбарынх.

Энэ  оны улсын төсөвт хоёр багийн сургууль, 16-р сургуулийн спорт заал, 2А хорооллын 960 хүүхдийн сургууль, 150 хүүхдийн цэцэрлэг, 7А хорооллын 960 хүүхдийн сургууль, “Ирээдүйн одод” сургуулийн дотуур байр, Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-ын хөрөнгө оруулалтаар шинэ суурьшлын бүс “Уурхайчин” хороололд 960 хүүхдийн сургууль, 250 хүүхдийн цэцэрлэг барина.

Орхон аймаг агаарын бохирдлоор Улаанбаатарын дараа ордог байна. Иймд өрхийг халаах байгальд ээлтэй шийдэл бүхий Их залуу дэд төв, 12.5мВт-ын хүчин чадалтай нарны цахилгаан станцыг байгуулах болжээ. Энэ нь аймгийн сэргээгдэх эрчим хүчний анхны эх үүсвэр болно.

Галт тэргээр аялахдаа бусдыг бухимдуулахгүй байх 7 энгийн соёл
Зуны аяллын улирал эхэлж, галт тэрэгний аялал дахин олны сонголт болж байна. Цонхны цаана жирэлзэх байгаль, урт замын романтик уур амьсгал сайхан ч хамт яваа хүмүүсийн соёлгүй үйлдэл аяллыг эвдэх нь бий. Харин бид өөрсдөө ч анзааралгүйгээр бусдад төвөг болдог тохиолдол цөөнгүй.

Тиймээс галт тэргээр аялахдаа бусдын тав тухыг бодож, энгийн хэдэн дүрмийг мөрдөхөд л хангалттай.

Юуны өмнө купе бол нийтийн орчин гэдгийг мартаж болохгүй. Хувцсаа солихдоо хүмүүсийн амарч, хооллож байгаа эсэхийг анзаарах, хурдан цэвэрхэн солих нь зөв соёлд тооцогдоно.

Мөн цонх, хаалга нээхээсээ өмнө заавал бусдаасаа асуух хэрэгтэй. Танд халуун санагдаж байж болох ч хажуугийн хүн салхи даадаггүй байхыг үгүйсгэхгүй.

Хэт задгай хувцас, хурц үнэртэй хоол ч бусдад тухгүй мэдрэмж төрүүлдэг. Ялангуяа хаалттай жижиг орчинд хоолны үнэр хурдан тархдаг тул хогоо удаан байлгахгүй байх нь чухал.

Түүнчлэн доод суудлаа “өмчилж”, бусдад огт суух зай гаргахгүй байх нь аяллын үеэр хамгийн их бухимдал төрүүлдэг зүйлсийн нэг. Багахан хүндлэл урт замыг илүү тухтай болгодог.

Шөнө орой чанга ярих, уут сав шажигнуулах, утсаар удаан чанга дуугаар ярих нь бусдын амралтыг эвддэг тул аль болох намуухан, анхааралтай байх хэрэгтэй.

Аяллын соёл гэдэг нь зөвхөн өөрийн тав тухыг бус, хамт яваа хүмүүсийн амралт, тав тухыг ч бодохыг хэлдэг. Жижигхэн анхаарал урт замын аяллыг илүү тайван, таатай болгодог юм.

Өсвөрийн боксчдын Азийн аваргаас Ө.Сүлд мөнгөн медаль хүртлээ
Азийн боксын холбооноос Бүгд Найрамдах Узбекистаны Ташкент хотод өсвөрийн боксчдын Азийн аварга шалгаруулах тэмцээнийг 12 хоногийн турш зохион байгууллаа. Тэмцээний U17 насны алтан медалийн төлөөх шийдвэрлэх тулаанууд өчигдөр болж нэгдсэн дүн гарлаа.

Манай улсаас 50 кг-д Ө.Сүлд мөнгөн медаль хүртлээ. Мөн энэ насанд манай дөрвөн тамирчин хүрэл медаль хүртэж, багийн дүнгээр 10-р байр эзлэв.

U17 насанд Узбекистаны баг есөн алт, долоон мөнгө, зургаан хүрэл медальтайгаар тэргүүлсэн бол Казахстан найман алт, Энэтхэг, БНХАУ, Тажикистан тус бүр 2 алтан медаль хүртжээ. Иран, Япон, Бахрейны баг нэг алтан медальтайгаар жагсаалтын эхний наймд багтлаа. Энэ насны ангилалд 15 орон ямар нэгэн медаль хүртсэн байна.