Тус парк 2017 онд гагнуурын электрод үйлдвэрлэж өнгөрсөн онд 19 иргэнд 38 сая, 2 аж ахуйн нэгжид 100 сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн юм. Энэ удаа 122 сая төгрөгийг өрхийн бизнес эрхлэх хүсэлтэй иргэдэд хүүгүй, барьцаа хөрөнгөгүйгээр 24 сарын хугацаатай олголоо. Нэг иргэнд хоёр хүртэлх сая төгрөгийг олгож байгаа юм. Уг төслийн уралдааныг нэг сарын хугацаатай зарлахад 150 төсөл ирсэнээс 61-ийг сонгосон байна. Зээлийн танилцуулгыг хэвлэл мэдээллийн байгууллагын төлөөллийг оролцуулж нээлттэйгээр шалгарууллаа. Шалгарсан төслийн дийлэнх нь өрх гэрээр оёдол, гар урлал хийх буюу өөрөө, өөртөө ажлын байр бэлдэх эсвэл нэмэлт орлого олох хүсэлтэй иргэд байжээ.
"Эрдэнэт ШУТП”–ын хийсэн судалгаагаар Эрдэнэт хотын дэд бүтэц, эдийн засгийн нөөцөд тулгуурлаж 50 орчим үйлдвэр байгуулах боломжтой гэж үзсэн бөгөөд эхний ээлжинд зургаан үйлдвэрийг цогцолбор хэлбэрээр байгуулахаар төлөвлөжээ. Үйлдвэр байгуулах 10 мянган м.кв талбайг орон нутгаас олгоод байгаа юм.


