|

Б.Цэнгэл: Гантиг виллаг зарах ханшаар тооцож өрөнд авсан нь ноцтой

zulaa 2025/09/01 6 0

Төрийг хохиролгүй болгох ажлын хэсгийг Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын дарга Б.Цэнгэл ахалж ажиллаж байгаа. Засгийн газрын өнөөдрийн хуралдаанд төрд үүссэн өр авлагыг хэрхэн барагдуулж ажиллах талаар танилцуулсан юм. Энэ асуудлыг тодрууллаа.

-Өр барагдуулах ажлын хэсэг төлөвлөгөөгөө танилцууллаа. Засгийн газрын хуралдаанаас ямар шийдвэр гаргав?
-Төрийг хохиролгүй болгох ажлын хэсгийн хувьд өр авлагыг хоёр ангилж үзэж байгаа.  Хөгжлийн банкны өрийг тусад нь авч үзэж байна. Үндэсний хөрөнгө оруулалтын банк, Чингис хаан банкин дээр 19 байгууллагын 482.4 тэрбумын өр авлага үүссэн. Эрүүл мэндийн даатгал, Нийгмийн даатгалын сан, Жижиг дунд үйлдвэрлэлийн сан дээр зонхилох өр авлага байна. Эдгээр дээр ажлын хэсэг төлөвлөгөө гаргаж голлож ажиллана. Зарим өмч хөрөнгийг дуудлага худалдаагаар худалдан борлуулах, дуусаагүй обьектыг төр хувийн хэвшлийн түншлэлээр дуусгах арга хэмжээ авах, бонд гаргаж санхүүжүүлэх хэлбэрээр хөрөнгийн удирдлагын менежемент хийнэ. Албадан дуудлага худалдаа зохион байгуулна. Боловсрол, эрүүл мэндийн салбар байр сууцны хүрэлцээ муутай тул сургууль, цэцэрлэгийн зориулалтаар ашиглах боломжийг бий болгохоор ажиллаж байна.
Хөгжлийн банкин дээр 1.3 их наядын өр авлага үүссэн.
Өдийг хүртэл өр авлага олигтой барагдуулахгүй байгаа тул бүхий л байгууллагын төлөөлөл оролцоод ажиллаж байна.
Тухайлбал, албадан дуудлага худалдаанд оруулах 29 тэрбум төгрөгийн 52 обьект байгаа, ажлын хэсэг судалж ажиллана. Хууль шүүх байгууллагын шийдвэр ажиллагааны хүрээнд банкны өмчлөлд авах замаар өр төлбөрийг төлүүлэх хөрөнгө 207 тэрбумын үнэлгээтэй 17 обьект байна. Энэ дээр ажлын хэсэг эрх зүйн хүрээнд хамтарч ажиллан шийдвэр гаргана. Албадан дуудлага худалдаагаар борлогдоогүй 16 тэрбум төгрөгийн 15 обьект бий. ШШГЕГ- ын үнэлгээг нэгмөр үнэлэх.
Төрд өмчийг хэт өндөр үнэлж, хохиролдоо тооцож өгөх хандлага байна. “Гантиг вилла" хотхоны 9 барилга байгууламж Төрийн банкны өрөнд шилжсэн. Үнэлгээ нь 86 тэрбум, 2021 оны үнэлгээ.
Энийг дахин үнэлэх асуудлыг шийдвэрлэнэ. Бас боловсролын байгууллагад шилжүүлж өгөх бололцоотой обьект бий.
2022 оны үнэлгээгээр энийг гүйцээж барьж ашиглалтад оруулахад 44 тэрбум төгрөг шаардлагатай гэсэн. Өнөөдрийн 2025 оны үнэлгээ өөр болох гээд байна. Манай ажлын хэсэгт хууль хяналтын байгууллагын төлөөлөл буюу АТГ ынхан ажиллаж байгаа. Манай дээр нэг дутагдал байна, төрийн байгуллага шийдвэр гаргадаггүй, хэрэгт орно гэж үздэг юм уу.
Эс үйлдэл үзүүлээд байгаа асуудал дээр Ерөнхий сайд ач холбогдол өгч ажиллаарай гэсэн.
Тэгэхээр өр авлагыг шийдвэрлэхгүй 10 хэдэн жил болж удаашруулж байгаа асуудал байна. Нэг талдаа төр хохироод, төрд авсан өмс хөрөнгүүд үнэгүйдэж эхэлж байна.
Хөгжлийн банкны 1.3 их наядын 800 гаруй тэрбум нь нэр бүхий дөрвөн байгууллагад байдаг. ТОСК -ын өр 400 гаруй тэрбум  давсан,  “Хөтөлийн цемент шохой” үйлдвэрийн өр байгаа. Төрийн өмчит компаниудад үүссэн өрийг нэг бүлэг болгож авч байгаа. Жин дарж байгаа нь ТОСК, Хөтөл, мөн “Бэрэн” компанийн өр бий. Хөгжлийн банк "Хөтөлийн цемент шохой" компанийн зарим хөрөнгийг зээлийн барьцаанд авсан байгаа ч шүүхийн маргаан үүссэнээс хохирол барагдуулах боломжгүй болсон асуудал бий. Түргэн шуурхай арга хэмжээ авч ажиллана.
-“Гантиг вилла”-г 1 м2-ыг хэдээр үнэлсэн байдаг вэ. Үнэлгээ нь хэр бодитой тогтсон байдаг вэ?  
-Тухайн үеийн баригдсан ханш өөр, тэгэхэд тухайн үеийн баригдсан ханшаар биш зарагдах ханшаар тооцсон байвал яах вэ.  Энэ бол шалгаж үзэх асуудал. Тухайн үед 1м2 нь 2 сая төгрөгөөр боссон байлаа гэхэд 5-6 сая төгрөгөөр тооцож өрөө хаасан байх жишээтэй. Яагаад холбогдох байгууллагын төлөөлөл орсон ажлын хэсэг байгуулав гэхээр шалгаж үзэх, хариуцлага тооцох чиглэлээр ажиллана.
-Капитал, Чингис хаан банкуудад Нийгмийн даатгалын сан, Эрүүл мэндийн даатгалын сангийн мөнгөнүүдийг одоо хэр нь барагдуулж чадаагүй. Өөр ямар газруудын өр эдгээр банкинд байна вэ?
-Капитал банкин дээр бол Сангийн яамны 4 тэрбуми, НДС- ийн 64 тэрбум, ЭМДС-ийн 75 тэрбум, ЖДҮС -ийн 21 тэрбум, ЖДҮ -ийг дэмжих төвийн 1.9 тэрбум, Нийслэлийн хөрөнгө оруулалтын газрын 2 тэрбум нийтдээ 173 тэрбум болж байгаа. Энэ асуудал бол зарим газар 15 жил явсан. Энэ хугацаанд асуудал шийдвэл шийдэх хангалттай хугацаа. Асуудлыг шийддэггүй бие биерүүгээ шиддэг.
Үндэсний хөрөнгө оруулалтын банк дээр 59 тэрбумын асуудал байна. “Эрдэнэт” үйлдвэрийн 42 тэрбум, Хадгаламж даатгалын корпорацийн 3.8 тэрбум, Тавантолгой ХК ийн 10.2 тэрбум гэх жишээний.
Чингис хаан банкин дээр 250 тэрбум, тухайлбал, Хөгжлийн банкны 34 тэрбум, НДС-ийн 86 тэрбум, ЭМДС-ийн 29 тэрбум, Хадгаламж даатгалын корпорацийн 16 тэрбум гэх мэт.
Нийтдээ бол гурван банкны дүнг нэгтгэхээр 500 гаад тэрбум болж байгаа.
-Төрийн өмчит компанийн захирлуудын цалинг бууруулах асуудлыг өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлнэ гэх мэдээлэл байсан. Таныг бас төрийн өмчит компанийн захирлууд цалин андуурч хэлсэн гэж буруутгасан?
-Нэг юм ярихаар андуурсан барьсан, энэ цалинг Төрийн өмчит бодлого зохицуулалтын газар баталсан ш дээ гэхчлэн  инээдтэй тайлбар хиймээргүй байгаа юм, манай төрийн өмчит компанийн захирлууд. Компаниуд ашигтай ажиллах ёстой. Ашигтай ч ажилласан ашиггүй ч ажилласан цалин аваад байна гэдэг шүүмжлэл бий. Бид олон улсын туршлагуудыг судлаад үр дүнд суурилсан цалин урамшуулал авч байх ёстой гэдэг зүйл ярьж байгаа.
Үндсэн цалин нь хэт өндөр байх нь болохгүй юм байна.
Ерөнхий сайд  төрийн өмчит компанийн захирлын үндсэн цалин Засгийн газрын сайдын цалингаас ихгүй байх гэж ярьж байна.
Кофицентлоод гол үзүүлэлт нь ажилчдын тоо, хөрөнгийн хэмжээ, олж байгаа ашгийн хэмжээгэр нь дундажлан гаргадаг. Төрийн өмчийн бодлого зохицулалтын газрын өмнө батлаад мөрдсөн журам байдаг. Манай харьяаны компаниуд мөрдөөд ажиллахад хэл ам гараагүй. Бид нар тэр кофицентыг яаж интервалтай байх вэ гэдэг асуудлыг яриад Засгийн газрын хуралдаанаар дэмжүүлсэн. Үндсэн цалин байна, тэр  компани хэр ашигтайй ажилласнаас хамаараад улирал тутамд ажлыг нь дүгнэж урамшуулал өгье.  Жилийн эцсээр үр дүнгийнх нь шагналыг өгье гэж байгаа юм. Аргачлалыг нь тооцож үзэж байна.
Жишээлбэл, 75 -аас доош оноо авбал тэр захирал үр дүнгийн шагнал авахгүй, тэгэхээр энэ нь жилийн эцсээр гарна.
Улирал тутамдаа тэр компани яаж ажилласан бэ гэдэг үзүүлэлтийг нь гаргаж, эдийн засгийн үзүүлэлтэд тулгуурласан хэмжээгээр урамшууллыг олгоод явна гэдэг зарчмыг  Засгийн газрын хуралдаанаас өнөөдөр дэмжсэн. Аргачлалыг боловсруулаад мөрдүүлэх ажлыг манай газар хийнt.  Аравдугаар сараас мөрдүүлнэ.
-Төрийн өмчит компаниудад цомхотгол хийх ажил хэр явж байгаа вэ?
-2026 оны хөгжлийн төлөвлөгөө бталагдсан. Төрийн өмчит компанийн зардлыг 15 хувь бууруулж, үр өгөөжийг 30 хувь нэмэгдүүлэх төлөвлөгөө батлагдсан. Үүнтэй уялдуулж шийдвэрээ гаргасан.
Төсөв нэлээд таналттай байгаа. Төрийн өмчит компани дээр орон тоог 10 хүртэл хувиар бууруулах, зардлыг 15 хувиар бууруулъя. Үндсэн үйл ажиллагаанд нь оролцохоо болъё, үндсэн бус үйл ажиллагааны зардлаас нь 15 хувийн таналт хийе гэдэг үүрэг даалгаврыг Засгийн газрын тогтоолд оруулж өгч байгаа. Төрийн өмчит компаниудад 4 гаруй их наядын хөрөнгө бий, эндээс 15 хувийн таналт хийх боломжтой. Зарим компаниуд 10 хувийн орон тооны таналт хийгээд эхэлсэн.
Г.ХОРОЛ

https://news.mn/r/2819028/

Санал болгох

Сэтгэгдэл

top