Мөн "Эрдэнэт ШУТП”–аас хэрэгжүүлж буй хүүгүй, барьцаагүй эргэн төлөх нөхцөлтэйгээр иргэн, аж ахуйн нэгжид олгосон санхүүгийн дэмжлэгийн үр дүнд ажлын байраа хадгалах, шинээр ажилтан авах, шинэ ажлын байр бий болгох зэрэг олон давуу тал бий болжээ. Тодруулбал, 19 иргэн аж ахуйн нэгжид тус бүр хоёр сая, бээлий болон дизель түлшний үйлдвэрт 100 сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн байна.
Түүнчлэн, нэг өрхөөс нэг иргэнийг ажлын байраар хангах зорилтын хүрээнд 2017 оноос хойш 3234 иргэнийг байнгын болон түр ажлын байраар хангажээ. Энэ мэтчилэн Орхон аймгийн засаг, захиргаанаас ажлын байрыг нэмэгдүүлэх зорилгоор хэрэгжүүлж буй төсөл, хөтөлбөр, арга хэмжээ, зохион байгуулалтын дүнд ажилгүйдлийн түвшин буурч байгааг мэргэжлийн байгууллагаас онцолж байна.