|

Хүүгүй, барьцаагүй, эргэн төлөх нөхцөлтэй зээл олгоно

mart 2019/09/30 692 0

"Эрдэнэт шинжлэх ухаан технологийн парк"ОНӨҮГ ажлын байрыг нэмэгдүүлэх, үйлдвэрлэл эрхлэгчдийг дэмжих зорилгоор хоёр дахь жилдээ төсөл сонгон шалгаруулалт зарлалаа.

Үүндшинээр бичил үйлдвэрлэл бий болгох болонүйл ажиллагаагаа өргөжүүлэх хүсэлтэй иргэдэд хөрөнгө оруулалт хэлбэрээр тус бүрхоёр хүртэлх сая төгрөгийг эргэн төлөхнөхцөлтэйгөөр хүүгүй, барьцаагүйгээр зээл олгоно. Нийт 61 иргэнд 122 сая төгрөгийг 24 сарын хугацаатай олгох юм.

 

Үүний хүрээнд "Эрдэнэт шинжлэх ухаан технологийн парк"-аас иргэдэд бизнес төсөл боловсруулах чиглэлд үнэ төлбөргүй сургалт зохион байгуулна. Төсөл хүлээн авах хугацаа энэ сарын 27–ноос нэг сарын хугацаатай бөгөөд төслийг ажлын өдрүүдэд хүлээн авах аж.


Санал болгох

Сэтгэгдэл

top