|

Эрдэнэтчүүд Дэлхийн Топ-100 сургуульд суралцах боломж нээгдлээ

bayaraa 2015/03/26 954 1

Эрдэнэтчүүд Дэлхийн Топ-100 сургуульд суралцах боломж нээгдлээ

 

 Дэлхийн тор 100 их дээд сургуульд элсэн орсон оюутны сургалтын төлбөрийг төрөөс хариуцах тухай шийдвэр гарсан ч иргэд, эцэг, эхчүүд, хүүхдүүд үүнд бэлтгэдэг, ордог арга замыг төдийлөн мэддэггүй юм байна. Аймгийн Засаг даргын Тамгын газар Эрдэнэт хотоос аль болох олон хүүхдийг дэлхийн тор 100-д оруулах зорилт тавьж удаан хугацааны судалгаа явуулсны үр дүнд тодорхой шийдэл олжээ.

Энэ нь хуучин Зөвлөлт холбоот улсын бүрэлдэхүүнд байсан Бүгд найрамдах улсуудад хэрэгжүүлсэн Амеркийн нэгдсэн улсын DynEd англи хэлний төслийг Эрдэнэтэд хэрэгжүүлж, энэхүү төслийн сургалтын 2 оноо авсан сурагчдыг Канадын COQUITLAM коллежид 1-2 жил бэлтгэлд суралцуулах, уг бэлтгэлийн шаардлагын түвшинг хангасан хүүхдүүдийг дээрхи коллеж дэлхийн тор 100-д санал болгож зуучлах, элссэн тохиолдолд төрөөс сургалтын төлбөрийг даах гэсэн циклээр бэлтгэх юм.

Энэ тухай гэрээнд өнөөдөр аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга В.Сумъяасүх, DynEd төсвийн удирдагч Michael Morrow, Канадын COQUITLAM коллежийн захирал Will Eckford нар гарын үсэг зурлаа. Ийнхүү уг төсөлд Эрдэнэт хотын 31 багш, 450 сурагч хамрагдаж хичээлээ эхэллээ.
эх сурвалж: erdenet.mn
 

Санал болгох

Сэтгэгдэл

top