|

АЙМГИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗРЫН ЭНЭ ДОЛОО ХОНОГТ ХИЙГДЭХ ГОЛ АЖИЛУУД

bayaraa 2015/02/03 4057 688

АЙМГИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗРЫН ЭНЭ ДОЛОО ХОНОГТ ХИЙГДЭХ ГОЛ АЖИЛУУД

 

 Өнөөдөр 11.00 цагаас Засаг даргын 14 хоногийн нэгдсэн шуурхайтай.

1. Төрийн захиргаа удирдлагын хэлтэс

• Хөрөнгө орлогын мэдүүлэг гаргах төрийн албан хаагчдаас хөрөнгө орлогын мэдүүлэг хянан хүлээн авах. /2015.02.15 хүртэл/

• Аймгийн Засаг даргын зөвлөлийн хуралд "Иргэн төвтэй төрийн үйлчилгээ” хөтөлбөрийн хэрэгжилтийн талаар танилцуулах

2. Санхүү,Төрийн сангийн хэлтэс

• Төрийн сангийн мемориал болон сангуудын санхүүгийн баримтыг үдэж бэлтгэх ажил үргэлжлэн хийгдэнэ.

• Төсвийн байгууллагуудын 2014 оны жилийн эцсийн санхүүгийн тайланг нэгтгэх ажил хийгдэнэ.

3. Хөгжлийн бодлогын хэлтэс

• Засгийн газрын 394 дүгээр тогтоолын дагуу сүүлийн хагас жилд үндэсний үйлдвэрт арьс шир тушаасан малчин мал бүхий иргэдийн арьс ширний тайланг нэгтгэн ХХААЯ-нд хүргүүлнэ.

• 2-р сарын 6-8-ны өдрүүдэд "Цагаан сар” үзэсгэлэн худалдааг "Хангарьд" паласт зохион байгуулна.

• БОНХАЖЯамнаас Улаанбаатар хотод зохион байгуулах "Хог хаягдлын менежментийг боловсронгуй болгох чадвахыг бэхжүүлэх, олон нийтийн оролцоог дэмжих сургалт-семинар”-т холбогдох мэргэжилтэнг оролцуулах ба Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын салбарын удирдах ажилтны зөвлөгөөн 2015 оны 02 дугаар сарын 04-05-ны өдөр Улаанбаатар хотод зохион байгуулагдах зөвлөгөөнд газрын дарга оролцоно.

4. Хууль зүйн хэлтэс

• Цагдаагийн газраас 2014 онд хэрэгжүүлсэн ажлын тайланг иргэдэд тайлагнах ажлыг хамтран зохион байгуулна.

5. Хотын захирагчийн алба

• Баян-Өндөр сумын "Сум хөгжүүлэх сангийн” хөрөнгөөр хийгдэх үерийн суваг барих ажлын зураг төсвийг боловсруулах

• Азийн хөгжлийн банкнаас "Гэр хорооллын айл өрхийг цэвэр усны холболт, орон байрны нөхцөл сайжруулахад зориулсан бичил зээл олгох” төслийн ажлыг эрчимжүүлэх

• Хотын доторх гэрэлтүүлгийг сайжруулах ажлыг зохион байгуулах

• 1-р хорооллын ДГТ-21-р байрыг Хүүхдийн эмнэлэг болгон засварлах ажлын зураг төслийг боловсруулж дуусгах

эх сурвалж: erdenet.mn

Санал болгох

Сэтгэгдэл

top