|

Хулгайн буюу гэрээгүйгээр нийтийн тээврийн үйлчилгээ эрхлэгчдийн тоо нэмэгджээ

bayaraa 2015/01/29 1256 0
 

Хулгайн буюу гэрээгүйгээр нийтийн тээврийн үйлчилгээ эрхлэгчдийн тоо нэмэгджээ

 

2015 оны 1 сарын 26-ны өдөр Аймгийн Засаг даргын Тамгын Газрын ажлын танхимд  2014 оны 1 сарын 27-ний өдрийн  Аймгийн Засаг Даргын  А/44 захирамжийг хэрэгжүүлэх ажлын хэсгийн хуралдаан болов.
      Ажлын хэсгийн хуралдаанд ажлын хэсгийн ахлах Аймгийн Засаг даргын хуулийн хэлтсийн дарга Б.Батхуяг, Аймгийн Хөгжлийн Бодлогын  Хэлтсийн дарга Г.Батдэлгэр, Цагдаагийн Газрын ХАБХТ-ийн  ахлах, цагдаагийн дэд хурандаа Я.Ганболд, мөн Автомастер Төв ХХК-ны захирал Баатармөнх, Сүүтэй Хадаг ХХК-ны захирал Х.Ням-Өлзий , Эрдэнэт транспорт ХХК-ны захирал Ш.Чагнаадорж,ТАЗГ-ын дарга Д.Энхзориг ,ИГХХН-ийн дарга Дорж, ИГХХН-ийн байцаагч Нямсүрэн,Батжаргал, нар оролцлоо.
          2014 онд АТХУБ нар ИГХХН-ийн олон нийтийн байцаагч нартай хамтран 7  хоногт 2 удаа шалгалтанд гарсан бөгөөд 310 зөрчилд 7460000 төгрөгийн торгуулийн арга хэмжээг зөвхөн гэрээгүй такси үйлчилгээ эрхлэх иргэдэд ногдуулсан .
          Гэвч сүүлийн үед стандартын шаардлага хангахгүй тээврийн хэрэгслээр үйлчилгээ эрхлэгч нар ихээр олширч байшингийн булан бүрд зохиомлоор зогсоол талбай бий болгож , замын зорчих хэсэг дээр автомашин байрлуулах, нийтийн тээврийн зогсоолын тэмдэгтэй буудал дээр олноороо оочирлож зогсож, явган хүн болоод нийтийн тээврээр үйлчлүүлж буй иргэдийн эрх зөрчигдөж байна.
           Мөн  бичиг баримтаа үзүүлэхгүй байх, гараас булаах АТХУБ-ийн шаардлагыг биелүүлэхгүй, хэл амаар доромжлох зэрэг үйлдлүүд ихээр нэмэгдэж байна.
         Иймд  нэгдсэн шалгалтыг төлөвлөгөөний дагуу явуулж ,Хөдөлгөөний Аюулгүй байдлын тухай хуулийг зөрчиж буй иргэдэд   хүлээлгэх хариуцлагыг чангатгаж, Төрийн Хяналт Шалгалтын тухай хуулийн 26-р зүйл 26.1.1 ,26.1.2 заалтаар хөдөлмөрийн хөлсний доод хэмжээтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр,эсвэл түүнийг 2-3 дахин нэмэгдүүлэх хэмжээний төгрөгөөр, мөн Захиргааны Хариуцлагын тухай хуулийн 25-р зүйл 25. 5 заалтаар эрхийг хасах хүртэл арга хэмжээ авна.   

эх сурвалж: erdenet.mn

Санал болгох

Сэтгэгдэл

top