
15 дугаар сургуулийн барилгыг 2011 онд барьж эхлүүлсэн бөгөөд нийт төсөвт өртөг нь 2339,5 сая төгрөг юм. 2015 онд улсын төсвөөс 959,4 сая төгрөг олгохоор батлагдсан. Барилгын ажлыг "Урагшлах" ХХК гүйцэтгэж, өнөөдрийн байдлаар ажлын гүйцэтгэл 90 гаруй хувь явж байна.
Тус сургуульд шилжин суралцах сурагч, багш нарын судалгааг гарган, зохион байгуулалтын арга хэмжээ авч, ахлах ангиудын хичээлийг "Наран" цогцолбор сургууль дээр эхлүүлсэн. "Наран" цогцолбор сургууль, "Эрдэнэт" цогцолбор сургуулийн 12 дугаар бага сургуулиудаас нийт 600 гаруй сурагч, 17 багш 15 дугаар сургуульд шилжин суралцана.

Боловсролын газрын мэдээлэл:
15-р сургуулийн хичээлийн үйл ажиллагаа эхлэхтэй холбогдуулан шилжүүлэн
сургах сурагч, багшийн судалгааг нэгтгэж гаргалаа. Нийт 600 гаруй сурагч
17 багш шилжин суралцах болсон. Ахлах ангийн хичээл "Наран” ЦС дээр
I/19-нд эхэлнэ. Сургалтын үйл ажиллагаатай холбоотой зааварчилгаа,
зөвлөмж өгсөн.
эх сурвалж: erdenet.mn