Нүүр
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Урлаг
Спорт
Хүмүүс
Ярилцлага
Фото
Видео
Боловсрол
Сонин хачин
Эрүүл мэнд
Зөвлөгөө
Menu
|
145 саяын хэрэгтэй Орхон аймгийн МХ-ын байцаагчид Жаргалант сумын ЗДТГ-ын дарга хууль бус итгэмжлэл хийж өгчээ
saikhnaa
2016/11/28
491
0
Tweet
Дээр дурдсан хоёр хүн хоюулаа аймгийн АН-ых гэнэ. Орхон аймгийн Мэргэжлийн хяналтын газрын байцаагч асан А.Орхонсайхан нь "Эрдэнэт үйлдвэр"-д саван, аван, угаалгын нунтаг, нүүр гарын алчуур нийлүүлэх гэрээ хийсэн энэ ажлыг хийхэд мөнгө хэрэгтэй байна, Баян-Өндөр сумын Говил багт гэрэлтүүлэг тавих тендер авсан. Энэ ажлыг хийхэд мөнгө хэрэгтэй байна, энэ ажлыг хийх юм бол өмнөх авсан мөнгөө бүгдийг нь өгнө, хүүхдийн бие өвдөөд, ломбарданд тавиад мөнгө аваад, буцааж өгнө гэж хуурч мэхлэн түүний "алтан гинж, алтан ээмэг, бөгж, кулоны хослол, монетон ээмэг, гинж, кулон” зэрэг үнэт эдлэлүүдийг авч, авч ашигласан боловч, тус барьцааны эд зүйлийг авч өгөөгүй гэх мэтээр П.Э гэдэг эмэгтэйгээс 141 сая төгрөг залилсан хэрэгт холбогджээ. Хохирогч энэ олон удаагийн үйлдэл бүрд нь итгэн мөнгөө өгч байсан нь гайхалтай. Энэ хэргээс ноцтой нь Орхон аймгийн Баян-Өндөр сумын Оюут багийн нутаг дэвсгэрт байрлах "Чимэг" төвийг 100 сая төгрөгний барьцаанд тавиулсан уран ажиллагаа юм. Энэ тухай хохирогч нь "...Намайг мөнгөө нэхэхээр ажил хийж байна энэ ажлын мөнгө гарахаар өгнө гээд яваад байдаг байсан. Дараа нь уулзаад эгч нь аймгаас том тендерийн ажил авсан, Говил багт гэрэлтүүлэг тавихаар болсон гэсэн. Энэ ажлыг хийхэд мөнгө хэрэгтэй, хийчих л юм бол чиний мөнгийг өгөх гээд байна, гэтэл надад мөнгө байдаггүй гэсэн. Тэр үед нь надад мөнгө байхгүй өөрөө мэдэж байгаа биз дээ гээд халгаагаагүй. Удалгүй ирээд мөнгө хүнээс зээлэхээр боллоо, гэтэл барьцаа хэрэгтэй болоод...чи энэ "Чимэг" төвөө барьцаанд тавиад мөнгө авчих гэсэн. "Чимэг" төвийн үл хөдлөх хөрөнгө, газрын гэрчилгээг барьцаалаад 100 саяыг зээлье гэсэн. Тэгэхээр нь энэ төвийн хамтран эзэмшигч нь миний дүү байдаг тул болохгүй гэтэл би бүгдийг нь ярьчихсан байгаа, чи итгэмжлэл хийлгээд мөнгөө авна гэсэн. Тэгээд манай АН-ын дүү болох Жаргалант сумын тамгын газрын дарга нотариат хийдэг гэсэн. Гуйгаад байхаар нь Жаргалант сум руу очоод Пүрэвсүрэн гэх хүнтэй уулзаад итгэмжлэх хийлгэсэн. Тэр хүн надтай их юм яриагүй. Миний болон манай дүү П.Э-гийн бичиг баримтын хуулбарыг ашиглан итгэмжлэл хийж өгсөн. Хэсэг хугацааны Орхонсайхан над руу утсаар яриад нөгөө мөнгө зээлэх хүн маань ирчихлээ уулзъя гэсэн. Очихлд миний зүс таних урьд нь Орхон аймагт амьдарч байсан Т гэж эгч байсан. Намайг танилцуулаад манай энэ хуурай дүү "Чимэг", "Энх төв" гэсэн хоёр төвтэй бизнес эрхэлдэг юм, "Чимэг" төвөө барьцаалаад 100 сая төгрөг зээлэх юм гэсэн. Т эгч барьцааны гэрээ хийнэ гээд хамт Жаргалант сум руу явж нотариатч Пүрэвсүрэн дээр хамт очоод барьцааны гэрээ хийсэн...миний дансанд 86 сая төгрөг орж ирсэн. 100 биш 86 сая төгрөг орж ирсэн байна гэхэд би Т-д өртэй байсан, тэр мөнгөө суутгачихсан гэсэн” гэжээ. Харин "Чимэг” төвийн жинхэнэ эзэн нь "...би нүдний хагалгаа хийлгэх гээд Энэтхэг явахдаа төвөө төрсөн эгч П.Э-д үлдээсэн. Харин "Чимэг” төвд эгчийгээ хамтран эзэмшигчээр бүртгүүлээд хариуцаад ажиллуул, олсон орлого мөнгөө өөртөө зарцуул гэхдээ энэ байгууллага дээр ямар нэгэн өр төлбөр үүсгэж болохгүй шүү гээд даалгасан. 2015 оны 12-р сард би эгчийнхээ ажлын явц байдлыг үзэж харья гэсэн чинь надаас жаахан зугтаагаад байсан. Тэгэхээр нь гар цүнхийг ухаад үзсэн чинь "Чимэг" төвийг барьцаанд тавьсан баримт, шүүхийн шийдвэрийн объект битүүмжилсэн баримтнууд гарч ирсэн. Яагаад намайг байхгүй байхад итгэмжлэл хийлгэж байгаа юм бэ гэж уурласан. "Чимэг” төвийг 86 сая төгрөгний барьцаанд Т гэх хүнд барьцаалсан байсан. Тэр хүн мөнгөө авах гээд эгчийг шүүхэд өгсөн байсан. Би ч гэсэн өөрийн эзэмшлийн эд зүйлийг хуурамч итгэмжлэл ээр барьцаалсан талаар нь шүүхэд нэхэмжлэл гаргасан” гэжээ. Гол эзэмшигч нь байхгүй байхад итгэмжлэл хийж өгсөн Э.Пүрэвсүрэн нь тухайн үед Жаргалант сумын ЗДТГ-ын даргаар ажиллаж байжээ. Тэрээр "...зүс таних А.Орхонсайхан гуйгаад байхаар нь Баян-Өндөр сумын Оюут багийн байрын ард байх дутуу баригдсан барилгын ард талд байх газрыг банк бус санхүүгийн байгууллага болон хувь хүнээс зээл авахад барьцаалахад татагалзах зүйлгүй гэсэн итгэмжлэлийг П.Э гэдэг хүнийг байхгүй байхад нь итгэмжлэл хийгээд өгчихсөн юм. Үүнээс хойш нэг capын дараа 100 сая төгрөгний зээлийн гэрээг нь баталж өгсөн” гэжээ. Говил багт тавих гэрэлтүүлэг нь мөн л будлианаар дуусжээ. Хоёр ч удаа тендер зарлаад шаардлага хангах материал ирээгүй тул сүүлдээ тамгын газрын дарга Эрдэнэчимэг нь "Говийн шинэ менерал"-ийн захирал Намжилдоржтой гэрэлтүүлгийн ажлыг 30 хонгийн хугацаанд 91 618 348 төгрөгөөр хийж гүйцэтгүүлэхээр шууд гэрээ хийжээ. Гэтэл энэ компани Намжилдоржийх бус харин түүний эхнэрийн дүүгийн компани болж таарсан. Дүүгийнхээ компаний тамга тэмдгийг гуйж авсан тэрээр "...найз Батбаяр Орхон аймагт гудамжны гэрэлтүүлэг хийх ажил байна хүрээд ирээч гэсэн чинь А.Орхонсайхан гэдэг хүнтэй уулзуулсан. Баян-Өндөр сумын Говил багийн нутаг дэвсгэрт гудамжны гэрэлтүүлэг хийх 93 саяын ажил байгаа, та хүнээ бүрдүүл, би санхүү мөнгөтэй холбоотой бүх асуудлыг хариуцна гэсэн. Би охинтой нь урагшаа явж материал худалдаж авсан. Бүх мөнгийг охин нь барьсан. Ажил хугацаанд компаний дансанд гурван удаа мөнгө орж ирснийг охиных нь данс руу шилжүүлсэн. Би найман хүнтэй очиж ажиллаад 4.5 сая төгрөг л авсан” гэжээ. Харин хүргэн ахдаа компанийхаа тамга тэмдгийг өгсөн дүү рүү нь Баян-Өндөр сумын тамгын газраас гэрэлтүүлгийн ажлаа дуусгахыг шаардаж ярьсан сүүлдээ цагдаагаас асууж сураглаад эхэлжээ.
NUUTS.mn
Tweet
Санал болгох
2016/11/23 12:22
145 саяын хэрэгтэй Орхон аймгийн МХ-ын байцаагчид Жаргалант сумын ЗДТГ-ын дарга хууль бус итгэмжлэл хийж өгчээ
2016/01/27 10:21
Орхон аймгийн удирдлагууд Баян-Өндөр сумын 21 багийн иргэдтэй уулзана
2015/09/23 12:10
Говил багийн хүүхдүүд автобустай боллоо
2015/01/21 13:45
Монголд ДОХ-ны халдвар тээгч эрийг найз залуу нь хөнөөсөн хэрэг гарчээ
2015/01/09 13:36
Орхон аймагт шинээр байгуулагдсан айл өрхүүдийг 6 сарын 1 хүртэл хаягжилтын ажлыг үргэлжлүүлэн хийнэ
Сэтгэгдэл
Шинэ мэдээ
Их уншсан
Ослын газрыг орхин зугтаасан 86 жолоочид хариуцлага тооцжээ
2026/02/02
Н.Сэлэнгэ мөсөнд авиралтын Дэлхийн цомын аварга боллоо
2026/01/26
260 иргэн орон сууцны барилгад урьдчилсан захиалга өгөөд залилуулжээ
2026/01/20
Парисын Их Дуулгад Монголын 15 жүдоч өрсөлдөнө
2026/01/13
“Биокомбинат” ТӨХХК-д 3.5 тэрбум төгрөгийн санхүүжилт шаардлагатай
2026/01/06
Малын өвөлжилтийн байдал 9 аймагт их хүндрэлтэй байх төлөвтэй байна
2026/01/06
AI камераар замын хөдөлгөөний зөрчил илрүүлж, торгууль ногдуулж эхэллээ
2026/01/02
Мал 445.1 мянган толгойгоор өсөж, малчин өрх 1600-гаар буурчээ
2025/12/30
Алба хаагчдад төрийн одон, медаль гардуулав
2025/12/30
“НИСЭХИЙН АЛДАР” МЕДАЛИЙН АНХДАГЧИД ТОДРОВ
2025/12/26
“ИНҮТ” ТӨХХК-ИЙН АЖИЛТНУУД ХӨДӨЛМӨРӨӨ ҮНЭЛҮҮЛЛЭЭ
2025/12/26
Ч.Хишигдалай: Ойрын өдрүүдэд ШТС-уудын ачаалал буурна
2025/12/25
“ИНҮТ” ТӨХХК АЖЛАА ДҮГНЭЖ, БАЯРЫН ХУРЛАА ХИЙЛЭЭ
2025/12/25
“ИНҮТ” ТӨХХК-ИЙН 2025 ОНЫ ЖИЛИЙН ЭЦСИЙН ТАЙЛАНГИЙН ХУРАЛ ЭХЭЛЛЭЭ
2025/12/23
ИЛ ХАРААНЫ НИСЛЭГИЙН ГАЗРЫН ЗУРАГ (VFR SECTIONAL CHART)-ИЙН ТӨСЛИЙГ ТАНИЛЦУУЛЛАА
2025/12/22
Оюутолгой тогтоолын төслийг Монголын эрх ашигт чамбайруулах чиглэл өгөв
2025/12/22
С.Энхбаяр: Нийтийн байрууд гэмт хэрэг, зөрчил гарах орчин нөхцөлийг бүрдүүлж байна
2025/12/22
2023-2024 онд зудын гамшгаас 7.4 сая мал хорогдож, 1.3 их наяд төгрөгийн хохирол учирчээ
2025/12/15
Дэд бүтцийн гамшигт тэсвэртэй байдлыг бэхжүүлэх чиглэлд хамтарсан уулзалтыг зохион байгууллаа
2025/12/15
АГААРЫН НАВИГАЦИЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ГАЗРЫН АЛБА НЭГЖҮҮД 2025 ОНЫ АЖЛЫН ГҮЙЦЭТГЭЛЭЭ ХЭЛЭЛЦЛЭЭ
2025/12/11
Asia's got talent Mongolia vs Japan vs China vs Philippines
551446
Хүмүүст сөрөг мэдээлэл, мэдрэмжийг төрүүлдэг 23 биеийн хөдөлгөөн
212368
Уушгины хатгаа гэж юу вэ?
209369
Махлаг бүсгүйчүүд эргээд моодонд орж байна
208723
Шинжлэх ухаанд тайлбарлаж чадаагүй байгалийн сонин үзэгдлүүд
206718
Эмээ өвөө, эцэг эхтэйгээ ихэр мэт адилхан хүүхдүүд
206237
Витаминлаг өндөгний ороомог
205842
Үндэснийхээ хэв шинжийг агуулсан ЖИНХЭНЭ МОНГОЛ БРЭНД “MONPOWER”
205754
Miss World Mongolia 2015 тун удахгүй үндэсний ялагчаа тодруулах гэж байна
205465
Модон хонь жилийн засал
205096
50 сая төгрөгөөр өвс худалдаж авна
204864
Амар мэндийн чулуун жуух
204845
Идлэг шонхрыг хууль бусаар хил давуулахыг завджээ
204760
11 компанийн тусгай зөвшөөрлийг хүчингүй болгох, түдгэлзүүлэх санал гаргалаа
204705
Пакистан улс Save the Children байгууллагыг хаажээ
204459
ҮҮЛС БҮЖИГЛЭХ ЦАГААР...
204384
Хятад дэлхийн эдийн засагт аюул учруулж байна
204337
Дэлхийн бусад орнууд хүүхдийн баярыг хэрхэн тэмдэглэдэг вэ
202942
ШИНИЙН НЭГНИЙ ӨГЛӨӨ МӨРӨӨ ГАРГАХ ЗАН ҮЙЛ
119074
Нүцгэн хүүхэн /Эротик өгүүллэг/
56254
top
Default
chuhammn
css
gsnews