|

IV улирлын НӨАТ-ын баримтаа энэ сарын 8-ны дотор бүртгүүлнэ

zulaa 2025/01/07 6 0

Нэмэгдсэн өртгийн албан татвар / НӨАТ/-ын  2024 оны дөрөвдүгээр улирлын төлбөрийн баримтын бүртгэлийн хугацаа энэ сарын 8-нд /2024.01.08/ 23:59 цагт хаагдана. Иймээс тус өдөрт багтаж баримтаа системд бүртгүүлэн буцаан олголтын урамшууллаа авахыг татварын байгууллагаас зөвлөлөө.
Иргэдийн хувьд 2024 оны 10-12  сард худалдан авалт хийсэн төлбөрийн баримтаа ebarimt системд бүртгүүлэх шаардлагатай юм. Төлбөрийн баримтаар сугалаанд оролцож амжаагүй ч буцаан олголтоо авах боломжтой гэсэн үг.
Хуулийн дагуу тухайн улиралд татвар суутган төлөгчтэй хийсэн худалдан авалтад төлсөн албан татварын хоёр хувийг буцаан олгодог.
Гуравдугаар улирлын буцаан олголтыг аравдугаар сард багтаан олгох журамтай юм байна.

Санал болгох

Сэтгэгдэл

top