|

Монголд ДОХ-ны халдвар тээгч эрийг найз залуу нь хөнөөсөн хэрэг гарчээ

tonshuul 2015/01/21 3618 304

Монголд ДОХ-ны халдвар тээгч эрийг найз залуу нь хөнөөсөн хэрэг гарчээХДХВ-ийн халдавр тээгч, эмчийн хяналтанд явдаг эрэгтэйг найз залуу нь 9 удаа хутгалан хөнөөсөн хэрэг Чингэлтэй дүүрэгт гарчээ. Хохирогч хөгжмийн багш мэргэжилтэй агаад ХӨСҮТ-ийн ДОХ-ын хяналтанд явдаг, эмч авч уудаг, хяналт тавьдаг эмчийг нь Хулан гэдэг байсан гэнэ. Түүнийг Э.Ц гэдэг 29 настай залуу согтуурсан үедээ удлаа хэмээн шалтаглаж гэрт нь хөнөөжээ. Э.Ц-г хамаатан садан нь "уг нь ааш зан даруу гэрээсээ гардаггүй, ажлаа хийгээд л явж байдаг, хааяа Хайлаастад байдаг нэг найзындаа л очдог гэсэн өөр айлд очдоггүй, тэр нь эрэгтэй хүн байдаг, залгаад л дуудаад байдаг байсан, манай дүү Ц-д найз охин байхгүй, эмэгтэй хүнд дургүй. 2 жилийн өмнө бие нь өвдөөд групп авдаг болсон ямар өвчнөөр группэд орсныг нь мэдэхгүй” гэж тодорхойлж өгсөн гэнэ. Хэрэгтэн болсон явдлыг  "2013 оны 12-р сарын 31-ний 15 цагийн үед Э ахын ажил дээр нь очиж уулзаад хамт шинэ оноо гаргана гэж ярьсан байсан тул гэрт нь очиж ойр зуурын юм хийж байгаад 00 цагийн үед Э ах ээжийндээ болон ах дүү нарындаа орж шинэ оноо гаргачхаад нилээн согтуу орж ирсэн, би ч бас түүнийг хүлээж байхдаа том савтай пивоноос нилээн уусан байсан, орж ирэхэд нь би их удлаа гэж уурлаж маргалдаж байгаад гал тогооны шургуулгаас хутга аваад нуруунд нь нэг удаа хутгалсан эргээд харахаар нь гэдэсний хавьд нь хоёр удаа хутгалсан, цүнхэн дотор нь 4 ширхэг гар утас, 1 зургийн аппарат байсан, монетон бөгж, шкафан дотор нь байсан бичиг баримттай хавтсан дотроос нь 80.000 төгрөг байсныг нь аваад гэрийг гаднаас нь цоожлоод хашааных нь үүдний хажуу талаар нь давж гараад замаас такси бариад явж байхдаа гэрийн түлхүүрийг нь цонхоор хаясан…хамт ажиллаж байсан Г эгч дээр очиж пиво уусан…нэг мэдсэн чинь би эмийн сан дотор баахан эмэн дээр гишгээд байж байсан” гэж мэдүүлжээ.

Тэрээр  хүний амь хөнөөчихөөд дараа нь 2014 оны 1 дүгээр сарын 1-ний өдрийн 7 цагийн орчим Баянгол дүүргийн 2 дугаар хороо, "Андууд” төвийн автобусны буудлын дэргэд үйл ажиллагаа явуулах "Өргөө фарм” ХХК-ийн эмийн санд Д.Э-ийг зодож бие махбодид нь хөнгөн гэмтэл учруулсан, танхайрах явцдаа бусдын эд зүйлийг эвдэж, нийт 1.795.000 төгрөгийг хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэнэ.

Зодуулсан эмийн санч тэр тухай "2014 оны 01 дүгээр сарын 01-ний өглөө ээлж солилцохоор 07 цагийн үед ажил дээрээ ирээд тооллого хийж байхад үл таних залуу манай ажил руу орж ирээд 100 төгрөг барьчихаад "Витамин” авъя гэж хэлсэн юм тэгэхээр нь би "манай эмийн санд 100 төгрөгийн үнэтэй Витамин байхгүй” гэж хэлсэн чинь "Чи миний хүссэн юмыг яахаар өгдөггүй юм бэ” гээд манай байгууллагын дотор хаалгыг онгойлгоод шууд орж ирээд миний гэдэс рүү өшиглөөд намайг үсдээд нүүрэн хэсэгт гараараа хамаагүй цохиод байсан, би цагдаа дуудах гэсэн чинь миний гар утас тэр залуутай ноцолдож байхад унтарсан байсан, тэгээд би арай гэж аргадаад гуйж байгаад гаргасан юм, гэтэл тэр залуу манай эмийн сангийн гадна вакум хаалганы шилийг хагалаад хаалга цөм өшиглөж орж ирэхэд зугтаж гарсан”  гэжээ.

 

NUUTS.mn

Санал болгох

Сэтгэгдэл

top