|

"Төрийн өндөр алба хашсан хүмүүсийг шалгаж, тайлбарлаж чадаагүй хөрөнгийг нь хураана"

zulaa 2025/01/11 1 0

Нийтийн албан тушаалтны хууль бус хөрөнгийг хураан авах, нөхөн төлүүлэх тухай хуулийн төслийн олон нийтийн хэлэлцүүлэг боллоо. Мөн үеэр ХЗДХ-ийн сайд О.Алтангэрэл "Төрийн өндөр албан тушаал хашсан буюу эрсдэлтэй хүмүүсийн жагсаалт гаргаж, заавал шалгана. Авлигын үр шимээр бий болсон хөрөнгөө хүүхдийнхээ нэр дээр шилжүүлсэн байвал хураахаас өөр аргагүй" гэж мэдэгдсэн юм. 
Тэрээр энэ талаар "Бид Дагаж мөрдөх журмын тухай хуульдаа оруулна гэж төлөвлөж байгаа. Хамгийн түрүүнд өнгөрсөн жилүүдэд төрийн өндөр албан тушаал хашсан буюу эрсдэлтэй хэсгийнхний жагсаалт гаргана. Энэ хүмүүсийг заавал шалгана гэсэн жагсаалт гаргана гэсэн үг. Хэн нэгний нэр дээр шилжүүлсэн хөрөнгө байгаа. Тайлбарлаж чадахгүй, авлигаар олсон хөрөнгөө хүүгийнхээ нэр дээр аваад өгчихсөн байвал хураахаас өөр аргагүй. Ямар ч буруугүй хүнээс юмыг нь хураах гэж байна гэх гуйвуулаг яваад байна. Тэгэхгүй. Үүнд 2002 оноос хойшхи харилцааны асуудал яригдана" гэв. 

Санал болгох

Сэтгэгдэл

top