|

Хөгжлийн бэрхшээлтэй иргэд Нийгмийн халамжийн сангаас санхүүжилт авах боломжтой

saikhnaa 2016/01/27 928 0

Хөгжлийн бэрхшээлтэй иргэд Нийгмийн халамжийн сангаас санхүүжилт авах боломжтой

 

Манай аймагт хөгжлийн бэрхшээлтэй 2500 хүн амьдардаг. Үүнээс 1500 гаруй нь халамжийн тэтгэвэр авдаг байна.

 
Дээрх иргэдийн хувьд хиймэл шүд, хиймэл түнх, сарвуу, шуу болон нүдний болор солиулахаас гадна өндөр дүнтэй хийгддэг хагалгаануудад шаардагдах зардлыг Нийгмийн халамжийн сангаас тодорхой журмын дагуу авах боломжтой байдаг. 
 
Мөн тэргэнцэр, таяг зэрэг тусгай хэрэгслийг дээрх зарчмаар авах боломжтой. Тиймээс үүнд хамрагдах боломжтой эсэхээ өөрийн оршин сууж буй багийн Засаг даргын ажлын албаны нийгмийн халамж, үйлчилгээ хариуцсан ажилтнаас тодруулах боломжтой юм байна.

Санал болгох

Сэтгэгдэл

top