Улсын хэмжээнд хүүхэд харах үйлчилгээ эрхлэх иргэдэд сургалт зохион байгуулахаар аймаг бүрээс 5 сургагч багш бэлтгэсэн. Үүн дотор хүүхдийн хөгжил, хүүхэд хамгаалал, хүүхдийн хоол хүнс, эрүүл ахуй, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн арга зүй гэсэн чиглэлээр сургагч багш бэлджээ.
Хүүхэд харах үйлчилгээний тухай хуулиар энгийн хүүхэд 5 нас хүртлээ
хүүхэд харах үйлчилгээнд хамрагдах бол хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд 2-18
нас хүртлээ хүүхэд харах үйлчилгээнд хамрагдах боломжтой гэж тусгажээ.
Аймгийн хэмжээнд 300 гаруй хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд байдгаас 170 орчим нь сургуульд, 50 гаруй хүүхэд цэцэрлэгт хамрагддаг байна.
Иймээс
5 хүүхэд тутмын нэг нь хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд байх чиглэл өгч
байгаа гэдгийг хэлж байна. Энгийн Хүүхдийн хувьсах зардал 116 мянган
төгрөг байгаа бол хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн хувьсах зардал үүнээс 1
дахин илүү байна.Түүнчлэн хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг харахад тусгай
орчин шаардлагатай бөгөөд хүүхэд харагч нь тусгай орчинг бүрдүүлэх
ёстой.
Энэ
утгаараа Хүүхэд харах үйлчилгээ эрхлэгч нарт хөгжлийн бэрхшээлтэй
хүүхэдтэй хэрхэн ажиллах арга зүйг зааж өгчээ. Тухайлбал тархины
саажилттай хүүхдийг хэрхэн асарч сувилах, хооллох, тээвэрлэх гэхчлэн
нарийвчлан зааж сургалтад хамруулжээ.Аймгийн хэмжээнд 46 хүүхэд
харагчийг бэлтгэсэн. Эдгээр хүмүүс сум багийн засаг даргаас зөвшөөрлөө
авч үйл ажиллагаагаа эхлүүлэх гэнэ.