|

Орон, гэргүй тэнэмэл иргэдийг нийгэмшүүлнэ үйлчилгээнд хамруулна

namuunaa 2015/10/29 838 0

Энэ өвөл манай аймаг орон, гэргүй тэнэмэл иргэдийг нийгэмшүүлэх ажилд орон нутгийн төсвөөс 15 сая төгрөгийг зарцуулахаар боллоо. Үүнд 25-60 хүртэлх насны 60 гаруй иргэн хамрагдах урьдчилсан төсөөлөл гарчээ.

Уг ажил нь орон, гэргүй тэнэмэл иргэдийг өвлийн улиралд осгох болон хөлдөж амь насаа алдахаас урьдчилан сэргийлэх зорилгоор хийгддэг бөгөөд 2012 оноос хойш хэрэгжиж байгаа юм. Энэ хугацаанд үүнд нийтдээ 100 гаруй иргэн хамрагдаж 39 иргэн нь нийгэмшсэн гэж АЗДТГ-ын Нийгмийн хөгжлийн хэлтсийн мэргэжилтэн ярилаа. Эдгээр иргэдийн 98 хувь нь архины хамааралтай иргэд байсан гэнэ.
Тодруулбал, Нийгэмшүүлэх үйлчилгээнд хамрагдаж буй нэг иргэний өдрийн хоолонд 3500, байрны зардалд 6500 төгрөг зарцуулдаг. 
Орон нутгийн төсвөөс батлагдсан хөрөнгөөр дээрх иргэдийг бичиг баримтжуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд хамруулах, архины хордлого тайлах зэрэгт зарцуулдаг аж. Энэ үйлчилгээг төрийн бус 3 байгууллагатай хамтран гүйцэтгэх юм байна. Энэ нь ирэх сараас эхэлж 3-р сар хүртэл үргэлжлэх юм. Эдгээр иргэдийг 5 сарын хугацаанд "Шинэ санаа” төвд байрлуулах юм байна. Орон нутгийн төсвөөс батлагдсан хөрөнгөөс гадна Нийгмийн халамжийн сангаас байр, хоолны зардлыг гаргадаг.

Тодруулбал, Нийгэмшүүлэх үйлчилгээнд хамрагдаж буй нэг иргэний өдрийн хоолонд 3500, байрны зардалд 6500 төгрөг зарцуулдаг. Өөрөөр хэлбэл уг үйлчилгээнд хамрагдаж буй нэг иргэнд Нийгмийн халамжийн сангаас өдөрт 10 мянган төгрөг зарцуулдаг гэсэн үг юм. 2012-2015 оны хооронд Нийгмийн халамжийн сангаас манай аймгийн орон, гэргүй тэнэмэл иргэдийг нийгэмшүүлэх ажилд 162 сая орчим төгрөгийг зарцуулаад байна.
erdenetinfo.mn

Санал болгох

Сэтгэгдэл

top