|

25 жилийн хугацаанд 31 210 хүнийг цагаатгажээ

saikhnaa 2016/01/19 812 0

Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах Улсын комисс өнөөдөр хуралдлаа. Өнөөдрийн хуралдаанаар 2015 оны ажлын тайлан болон 2016 онд хийх ажлын төлөвлөгөөг хэлэлцсэн юм.

 

 

Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах Улсын комиссын нарийн бичгийн дарга Д.Дамбасүрэн хуралдааны эхэнд Монгол Улсын Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах Улсын комисс 1922-1990 оны хооронд улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийг цагаатгах нэр төрийг сэргээх, тэдэнд нөхөн олговор олгох, хэлмэгдүүлэлтийн бусад үр дагаврыг арилгах, дурсгалыг мөнхжүүлэх ажлыг улсын хэмжээнд зохион байгуулсаар байгааг хэлээд тус комисс өнгөрсөн 25 жилийн хугацаанд улс төрийн хилс хэрэгт хэлмэгдсэн нийт 31210 хүнийг цагаатгаад байгааг мэдээлэв. Мөн тэрээр 2016 онд хийх ажлын талаар хуралдаанд оролцогчдод танилцууллаа.

 

 

 

Уг хуралдаанд Улсын Их Хурлын дэд дарга, Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах Улсын комиссын дарга Л.Цог болон албаны бусад хүмүүс оролцов хэмээн Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Санал болгох

Сэтгэгдэл

top