ХХАА-н сайдын зөвлөлийн шийдвэрээр Хөвсгөл аймгийн Рэнчинлхүмбэ,
Улаан-Уул, Баянзүрх суманд үржүүлж буй уртавтар биетэй, ноолуур ихтэй,
бүдүүвтэр ноостой, мах-өөх, ноосны чиглэлийн хонийг "Дархад үүлдрийн
хонь” гэж нэрлэн, бие даасан үүлдрээр баталгаажууллаа.
Энэхүү "Дархад үүлдэр”-ийн хонины үржлийн ажлыг удирдан зохион
байгуулсан ахмад мал зүйч ХААИС-ийн хүндэт доктор Б.Чутнай, Монгол Улсын
зөвлөх мал зүйч Д.Доржсэмбэ, Хөвсгөл аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн
газрын Мал аж ахуйн хэлтсийн дарга Г.Баттулга нарыг уг үүлдрийн зохион
бүтээгчээр батлан, ХХААЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Н.Ариунболд
гэрчилгээг нь гардуулан өглөө.