|

Хөдөлмөрийн маргаан таслах комисс хуралдав

namuunaa 2015/09/08 751 0

Хөдөлмөрийн маргаан таслах комисс хуралдав

 

Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн Үйлдвэрчний эвлэлийн холбооны хөдөлмөрийн маргаан таслах комиссын хурал энэ сарын долооны өдөр болж гишүүдийн гаргасан өргөдлийг хэлэлцэв. Өргөдлийн дагуу цалин хөлсийг хөдөлмөрийн гэрээнд заасан хэмжээгээр олгох, ажлаас халагдсан гомдлыг шүүхээр шийдвэрлэх нь зүйтэй гэж шийдвэрлэжээ. "Эрдэнэт” үйлдвэрийн хөдөлмөрийн маргаан таслах комисс компаний болон ҮЭ-ийн байгууллагыг төлөөлсөн 10 хүний бүрэлдэхүүнтэй. Энэ комиссын хурлыг талууд ээлжлэн даргалдаг бөгөөд энэ удаагийн хурлыг Хүний нөөцийн хэлтсийн дарга Ш.Батдэлгэр даргалж, ҮЭХ-ны зохион байгуулагч Ц.Ганцоож нарийн бичгийн даргаар ажиллав.

Н.Энэбиш

Санал болгох

Сэтгэгдэл

top