|

Лам нарыг тагнуулч болгоно

saikhnaa 2015/11/21 937 0

Төвд лам нарт сөрөг тагнуулын үйл ажиллагаа явуулах үндэст Хятадын засаг захиргаа сургаж эхэлсэн талаар "Ucanews” мэдээллээ.

Дотоодын хэрэгт оролцох, тагнуул хийхтэй тэмцэхэд чиглэсэн шинэ хуулийг Хятадад саяхан баталсан юм.

Энэтхэгтэй хил залгаа Ламалинг сүмд эхний 22 ламыг сургасан байна. Энэ бүст цэргийн байгууламж их учир ингэж сургах нь чухал ач холбогдолтой хэмээн Төвдийн Шинжлэх ухааны академийн хүрээлэнгийн захирлын орлогч Пенпа Лхам ярьсан аж.

Төвдөд тагнуулын ажиллагаа явуулсан шинж тэмдэг илэрсэн тохиолдолд хууль сахиулах байгууллагад мэдээлэх ажлыг зохион байгуулах тухай өмнө нь засаг захиргаанаас мэдэгдэж байсан юм. Учир нь энэ бүст салан тусгаарлах хөдөлгөөнийг барууны орнууд дэмждэг хэмээн Хятад үздэг билээ.

Өнөөдрийн байдлаар Төвдийн бүх сүм хийдийн орчим цагдаагийн харуул байршсан бөгөөд лам нарыг найдваргүй хэмээн үе үе хөөдөг байна.

Мөн хиймэл дагуулаар зурагтын долгион хүлээн авахыг зогсоожээ.

Б.Март

Санал болгох

Сэтгэгдэл

top