|

Засгийн газар тагнуулын програм ашигладаг нь ил болжээ

tonshuul 2015/07/08 819 0

Засгийн газар тагнуулын програм ашигладаг нь ил болжээ

 

Италийн тагнуулын програм хангамж үйлдвэр­лэдэг "Hacking Team” компани хакердуулж дэлхийн олон орны засгийн газруудтай хамтарч ажиллаж бай­сан нь илэрсэн тухай өчигдөр ikon.mn цахим хуудаст иш татан мэдээл­жээ. Хакерууд энэ компанийн 500GB орчим хэмжээтэй хэрэглэгчдийн мэдээлэл, санхүүгийн бичиг баримт, электрон шуудан зэрэг маш нууц зүйлсийг хулгайлж авсан гэнэ. Нэгэнт байдал ингэж эргэсэн тул тус компани хакердуулсан бүх бичиг баримтаа нийтэд дэлгэхээр шийдсэн байна. Кибер аюулгүй байдлын ертөнц энд байрлуулсан мэдээллүүдийн тухай ид шуугиж эхэлжээ. Нэ­гэн мэргэжилтэн уг мате­риалууд дотор Монголын Засгийн газартай холбоо­той мэдээлэл байгааг жиргэсэн байна. Ноднин Германы ижил төстэй үйлчилгээ эрхэлдэг "Fin Fisher” компанийн бүтээгдэхүүнийг манай Засгийн газар хэрэглэдэг нь илэрч байсан бол ийнхүү бас нэг тагнаж чагна­даг компанитай хол­боотой болох сэжүүр гарлаа гэж Motherboard эх сур­валжаас тус цахим хуудсанд мэдээлсэн байна.

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин

Санал болгох

Сэтгэгдэл

top