1-12
байрны халаалт өвлийн улиралд маш муу ирж байгаа талаарх гомдол
АЗДТГ-ын Иргэдийн санал хүсэлтийг хүлээн авах 70353511 төвд иржээ.
Гомдол гаргасан иргэн халаалт муу ирж байгаа нь шинээр баригдсан 1-25-р
байр буюу Үйлдвэрчний эвлэлийн 63 айлын орон сууцтай холбоотой гэж үзсэн
байна.
1-25-р
байрны барилгын ажлыг гүйцэтгэгч "M&B” Констракшн компани дулаан
хувиарлах шугамаа буруу хийсэн байна. Үүнээс нь үүдэж дулаан авах
"шайб”-аа зориулалтын бус буюу зөвшөөрөгдөх хэмжээнээс томыг
суурилуулжээ. Ингэснээр нэгийн тав дугаар "ЦТП”-ээс дулааны эрчим хүч
авдаг нэг дүгээр микрийн 12,13,14, 15-р байр төрийн болон хувийн
хэвшлийн байгууллагуудын дулаанд нөлөөлж эхэлсэн байна.
Үүний
дагуу "Эрдэнэт-Ус ДТС” ОНӨХК-иас дээрх орон сууцны барилгын ажлыг
гүйцэтгэсэн "M&B” Констракшн компанид шаардлага хүргүүлж шугам
сүлжээг зориулалтын дагуу хийлгэснээр улсын комисс хүлээн авчээ. Тиймээс
энэ өвөл тухайн байр бусад орон сууц, ААН-ийн дулаанд нөлөөлөхгүй
гэлээ.