|

Орон сууцны боруулалт муу байна

tonshuul 2015/03/22 1019 0

Орон сууцны боруулалт муу байна

 

Монгол банк гурван жилийн өмнөөс барилгын салбарт үнэ тогтворжуулах 2.8 тэрбумын хөнгөлөлттэй зээл олгосон. Энэ хугацаанд үйлдвэрлэлийн өсөлт тодорхой харагдсан юм. Урьд урьдынхаас огцом өссөн. Зарим тооцоогоор 70 гаруй хувиар өссөн дүнтэй. Зөвхөн 2013 онд дотоодын нийт бүтээгдэхүүний  50 орчим хувийг барилгын салбараас олжээ.

Гэвч энэ салбарын цаашдын төлөв  тодорхой бус болж байна. Одоогоор 30 мянган айлын орон сууц бариад байгаа хэдий ч тэдгээрийг худалдан авах чадвартай иргэдийн тоо харьцангуй хязгаарлагдмал ажээ. Гэр хорооллыг орон сууцжуулах зорилт тавьсан ч тэндэхийн иргэд тэр бүр байр худалдан авах боломжгүй байна. Судалгаагаар хотын  гэр хорооллын 280 гаруй мянган  айл өрхөөс дөнгөж 50 мянган хүн  орон сууц худалдан авах чадамжтай гэсэн тооцоо гарчээ.

Төрөөс тийнхүү орон сууцны зах зээлийн эрэлтийг дэмжсэн бодлого явуулж, Монгол банкнаас барилгын зарим материалын үнийг тогтвортой, хямд байлгах үүднээс өгсөн зээлийн ачаар орон сууц огцом өссөн ч борлуулалт хүлээгдэх боллоо. Үүнийгээ  дагаад үнэ ханш нь ч бууж эхэлжээ. Цашдаа үнэ улам буух хандлагатай байна.

Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт яг одоо ашиглалтанд бэлэн болоод байгаа "Цоглог 2В”, "Цоглог2Б” хотхонд нийтдээ 360 айл орох ажээ. Энд байрны метр квадрат нь 2 сая 100 мянгаас 2 сая 200 мянган төгрөг байна. Мөн тус дүүргийн шинэ гүүрний баруун талд, Алтай хотхоны урд ашиглалтанд орсон 256 айлын орон сууцны нэг метр квадрат нь  ялгаагүй 2 сая 200 мянга орчимд байгаа юм.  

Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэр, Маахуур толгойн 1000 оюутны байрны эсрэг талд боссон 96 айлын орон сууцны нэг метр квадратын үнэ харин 1 сая 800 мянган төгрөг  ажээ.

Түүнчлэн  тус дүүрэг дэх Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн хойд талын "Нарлаг өргөө” хотхонд 273 айлын орон сууц ашиглалтанд орсон бөгөөд нэг метр квадратын үнэ нь харьцангуй өндөр 3 сая 240 мянган төгрөгт хүрч байна.

 Ерөнхийдөө шинэ орон сууцуудын үнэ буурсаар байгаа аж. Үнийн индекс гурван жилийн өмнө 27 хувьтай байсан бол одоо 4.2 хувь болжээ. Ялангуяа хуучин орон сууцуудын үнэ улам доошилж байна.

Барилгын салбарт гарч буй энэ мэт өөрчлөлт, санүүжилт, боруулалтын байдлаас зарим эдийн засагчид таагүй үнэлэмж өгч эхэллээ. Тэд энэ салбарыг зогсонги байдалд орлоо гэж байна. Төрийн оролцоо ихэсч, Төрийн орон сууцны корпораци нь харьцангуй хямд орон сууц нийлүүлэх болсон нь үнийг бодит бус байдал руу чангаах болсон тухай гомдоллож байна.

Нөгөөтэйгүүр барилгын салбарт төрөөс баримтлах бодлогын баримт бичгийг баталж гаргаагүй нь энэ салбарын үзэл баримтлалыг тодорой бус  болгоод байгаа аж. Цаашдаа эрэлтийг дэмжсээр байх уу, эсвэл нийлүүлэлтийн зохистой тэнцвэрийг барих уу гэх мэт бодлогод зайлшгүй тусах, түүнийгээ баримталж ажиллах шаардлага тулгамдаж буй ажээ.

Б.Баяр

Эх сурвалж: Tumen.mn

Санал болгох

Сэтгэгдэл

top