|

“Алтай констракшн”-ы “Нархан” хотхоны барилга өнөөгийн барилгын чанарыг харуулав

tonshuul 2015/06/08 3227 289
Манайх биш гэж гүрийсэн ч хана нь нурсан
 

“Алтай констракшн”-ы “Нархан” хотхоны барилга өнөөгийн барилгын чанарыг харуулав

 

“Алтай констракшн”-ы “Нархан” хотхоны барилга өнөөгийн барилгын чанарыг харуулав

 

“Алтай констракшн”-ы “Нархан” хотхоны барилга өнөөгийн барилгын чанарыг харуулав

 

 

20 минутын борооны ая даалгүй хана нь нурж унасан "Алтай констракшн”-ы "Нархан” хотхоны барилга өнөөгийн барилгын чанарыг харуулав. Тодруулбал, өнгөрсөн даваа гаригт НОБГ-т Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, "Нархан” хотхоны 65 дугаар байрны 13 давхрын гадна пасадны хөөсөнцөр, шавардлаг хуурсан, хүн, эд материал дээр унах гээд байна гэсэн дуудлага ирсэн байдаг.  Дуудлагын дагуу ХУД-ийн Онцгой байдлын хэлтсээс мэргэжилтэн, нийслэлийн Аврах ангийн бүлгийг очиход тус байрны 13 давхрын хойд талын 5х8х0.10 хэмжээтэй / 4 м3/ гадна пасадны хөөсөнцөр унах гэж байсныг аюулгүй байдлыг хангаж хөөсөнцөрийг буулгасан юм.

Азаар хүн бэртэж гэмтээгүй ч тухайн нурсан хананы яг доор нь хүүхдийн тоглоомын талбай байрласан байна. Хэрвээ тухайн үед хүүхдүүд уг талбайд тоглож байсан бол өчнөөн хүүхэд бэртэх аюултай байдал үүсэхээр байлаа.

Барилгын хана нурсан даруйд "Алтай констракшн”-ны зүгээс манай барилга биш, "Нархан” хотхоны ч барилга биш "Тэнгэрлэнд” компанийн барилга гэх тайлбаруудыг хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр тараасан юм.

Гэвч уг хана нь нурсан барилга нь "Нархан” хотхоны барилга мөн болохыг НОБГ болон Замын цагдаагийн газраас баталлаа. Ослын газар дуудлагаар очиж ажилласан төрийн байгууллагын зүгээс  "Нархан” хотхоны барилга гэж мэдээлээд байхад "Алтай констракшн”-наас "Нархан хотхон”-ы барилга биш хэмээн гүрийж, хэвлэлийнхэнийг шүүхэд өгнө гэж заргалдсан юм.

Энэ талаар Замын цагдаагийн газраас тодруулахад "Барилгын пасат нурсан гэж зам хаасан бөгөөд ХУД-ын Онцгой байдлын хэлтэс, Нийслэлийн Аварах 105 ангийн 8 хүний бүрэлдэхүүнтэй баг, Нийслэлийн МХГ-аас 3 байцаагч ирж ажилласан. 59-60 дугаартай Т. Камри авто машиныг авто ирэгээр чирж аюултай бүсээс гаргасан. "Алтай консртакшн” "Наран хотхон”-ы хойд талаасаа 13 давхарын 4х5 хөөсөнцөөр шавар дууллага унасан. ХУД, ЦХ, ЗЦТ хамтарч ажилласан зорчих хсэгийн замын хөдөлгөөнийг 2 цаг хаасан ямар нэгэн хүн эрсдээгүй, гэмтээгүй” гэлээ.

Мөн уг байрны оршин суугчид "Нархан хотхон” мөн гэдгийг баталж байна.

Энэ талаар 65 дугаар байрны оршин суугчдаас тодруулахад "Нархан” хотхоны 65-р байр гэж л явдаг ш дээ. Яагаад гэнэт "Нархан”-ых биш болчихов. Борооны хувьд байрны хана, пасад нураад байх хүчтэй салхи болоогүй шүү дээ. Газар хөдлөлт болбол энэ байраас юу ч үлдэхгүй юм байна л даа. Өчигдөр "Тэнгэр лэнд” гэж компани барьсан, захиалагч нь олдохгүй байна зэрэг ойлгомжгүй юм яриад л байсан. Дээд хэсэг нь нурчихсан тул доошлоод нурахгүй гэх баталгаа алга” гэв.

Бас нэгэн оршин суугч "Алтай констракшны Нархан хотхоны 65 дугаар байр мөн. Гүйцэтгэгчээр нь "Тэнгэрлэнд компани оролцсон гэсэн. Түүнээс биш уг байр бол Алтай констракшных. Бид анх энэ байранд орохдоо Алтай констракшнтай гэрээ байгуулж орсон. Гэтэл хэдхэн минутын бороонд хана нь нурж унасан нь доошоо нурах вий гэсэн  айдаст автуулж байна. Өчнөөн хоног өнгөрчихөөд байхад өнөөдрийг хүртэл ханаа янзлахгүй байна. Ямарч  учиртай юм ойлгохоо байлаа” гэх тайлбарыг өгч байна.

Юутай ч өөрсдийн байрны чанарт санаа тавьж, нурсан  ханаа янзлах ёстой "Алтай констракшн” ханаа янзлах биш хэвлэлийнхэнтэй хэрүүл хийж, манай барилга биш, Нархан хотхон биш Тэнгэрлэндийн барилга хэмээн иргэдийг төөрөгдүүлсэн ч төрийн байгууллагаас, оршин суугчдын зүгээс "Алтай констракшн”-ы "Нархан хотхон”-ы барилга мөн болохыг батлав.

Байрны хана нураад долоо хонож байхад "Алтай констракшн” барилгын ханаа өнөөдрийг хүртэл янзлаагүй байна. Харин барилгын ажлаа эхлүүлэх ёстой атал хэвлэл мэдээллийн хэрэгслүүд рүү залгаж "манай барилга биш, Нархан хотхон биш. Тэнгэрлэндийн барилга” хэмээн хэрүүл хийсээр байна.

Байрны хана 2015 оны 6 дугаар сарын 3-ны өдрийн 20 минутын бороонд нурсан. Харин өнөөдөр 2015 оны 6 дугаар сарын 8-ны өдөр. Гэтэл барилгын хана янзлагдаагүй хэвээрээ. Ойр орчмыг хамгаалалтад авсан хэвээр байна.

"Алтай констракшны зүгээс "Нархан” хотхоны барилга нураагүй гэж гүрийсэн ч хана нь нурсан барилга "Алтай констракшны "Нархан” хотхоны барилга болохыг оршин суугчид ч, албаны байгууллагууд ч баталлаа. Бид тун удахгүй НМХГ-аас гаргасан дүгнэлтийг танилцуулах болно.

Б.Анир

http://uls.mn/legal.html?id_38955

Санал болгох

Сэтгэгдэл

top