Аймгийн ИТХ-ын Төлөөлөгч Ц.Алтаншагайн санаачилгаар ИТХ-ын 24 төлөөлөгч зорилтот бүлгийн иргэдэд дархлаажуулах эмийн багц бэлэглэлээ.
Эмийн багцад витаминC,D, аспирин 81, витагрип зэрэг 10 өдөр дархлаа дэмжих амин дэм багтаж байгаа бөгөөд насанд хүрэгчид, 0-6, 6-12, 12-17 насны хүүхдийн дөрвөн төрлийн багцыг аймгийн Онцгой комисст хүлээлгэн өгчээ.
Уг аянд аймгийн ИТХ-ын 24 төлөөлөгч нэгдэж төлөөлөгчийн үйл ажиллагааны зардал 500 мянган төгрөгөө хандивласан бөгөөд нийт 12 сая төгрөг цугларсан байна.