Монгол Улсын Засгийн газраас өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн хугацаанд зорилтот бүлгийн өрхөд нэг удаагийн хүнсний тусламж олгохоор шийдвэрлэжээ. Уг ажлыг Хөдөлмөр нийгмийн хамгааллын яамнаас өгсөн удирдамжийн дагуу Онцгой байдлын ерөнхий газар, Монголын Улаан загалмайн нийгэмлэгтэй хамтран зохион байгуулж байгаа юм.
Хүнсний тусламжид хамрагдахөрхийг сонгохдоо Онцгой байдлын газар, Хөдөлмөр халамж үйлчилгээний газар, Улаан загалмайн хорооны төлөөллийг оролцуулан ажлын баг байгуулжээ. Тэрхүү ажлын баг тусламж хүргэх айл өрхийг сонгохдоо өндөржүүлсэн бэлэн байдлын үед орлогогүй болсон, хүнс тэжээлийн тусламжид хамрагдаагүй, хөгжлийн бэрхшээлтэй иргэнтэй, 16 хүртэлх насны 5 ба түүнээс дээш хүүхэдтэй зэргийг харгалзан үзсэн байна. Түүнчлэн нийгэмшүүлэх байранд тусгаарлагдаж буй орон гэргүй 18 иргэнд энэхүү тусламжийг хүргүүлжээ.Нэг удаагийн олгох хүнсний багцад гурил 20кг, будаа 5кг, элсэн чихэр 2кг, ургамлын тос, давс, цай, махан нөөш зэрэг багтсан байна.