Энэ оны эхний хагас жилийн "Монгол шуудан” компанийн нэг сая дахь илгээмжийг энэ сарын 15-нд Орхон аймгийн иргэн Б.Мөнхзоригт Увс аймгийн иргэн С.Бямбасүрэнд илгээжээ.
Иймд "Монгол шуудан” ХК-ийн Орхон аймаг дахь салбарын дарга Ц.Алтаншагай нэг сая дахь илгээмж илгээсэн Б.Мөнхзоригтод 2020 онд "Монгол шуудан" компаниас гаргасан маркийн цуглуулгын дээжийг бэлэглэлээ. Мөн илгээмж хүлээн авсан Увс аймгийн иргэн С.Бямбасүрэнд дурсгалын бэлгийг Увс аймаг дахь "Монгол шуудан" ХК-иар дамжуулан өгөхөөр илгээжээ.