Судалгаагаар 2000 оноос өмнө жилд эрс хүйтрэлт 2-3 удаа тохиолддог байсан бол үүнээс хойш 4-өөс дээш удаа болж нэмэгдсэн. Эрс хүйтрэл гэдэг нь -30 хэмээс дээш хүйтрэхийг хэлдэг. Товчхондоо, Монголын нийт нутгаар 4 удаа -30 хэмээс дээш хүрч эрс хүйтэрсэн байдаг. Энэ жилийн хувьд Монгол орны нийт нутгийн 20 гаруй хувьд зуд болох эрсдэл өндөр байна гэсэн тооцоо гарсан. Ус цаг уурын хүрээлэнгээс гаргасан урьдчилсан төлвөөр Ховд, Увсын ихэнх нутаг, Баян-Өлгийн аймгийн зарим сум, Өвөрхангай, Баянхонгор аймгийн хойд хэсгээр зуд болох эрсдэл өндөр байна гэлээ.