|

Ирэх долоо хоногт нойтон цас орж, сэрүүснэ

namuunaa 2015/09/18 743 0

 Сүүлийн өдрүүдэд цаг агаар тогтуун, өдөртөө 18-28 хэмийн дулаантай байгаа билээ. Тэгвэл энэ сарын 24, 25-ны өдрөөс эхлэн бороо болон нойтон цас орж, шороон болон цасан шуурга шуурч хүйтрэх төлөвтэй байгааг Ус цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэнгээс анхаарууллаа.

Энэ сарын 17-24-нийг хүртэлх долоо хоногийн цаг агаарын урьдчилсан мэдээгээр тариалангийн төв бүс нутгаар энэ сарын 21-нд зарим газраар бороо, 24-25-нд ихэнх нутгаар бороо нойтон цас орох төлөвтэй. Салхи баруун өмнөөс хойш эргэж 5-10м/с, 19, 21, 24-нд түр зуур 14-16 м/с хүрч шороогоор шуурна. 

Агаарын температур 17-20, 23-нд шөнөдөө 0-5 хэм өдөртөө 16-21 хэм дулаан, 21-22-нд шөнөдөө хоёр хэм дулаанаас гурван хэм хүйтэн өдөртөө 12-17 хэм дулаан, 24, 25-наас сэрүүсч шөнөдөө 3-8 хэм хүйтэн өдөртөө 5-10 хэм дулаан байх төлөвтэй байна.

Харин зүүн зүгийн тариалан бүхий нутгаар энэ сарын 20-нд Хэнтийн нутгаар, 21,24-нд Хэнтий, Дорнодын зарим нутгаар, 22-нд Дорнодын зүүн хэсгээр бороо орно. Энэ сарын 24-нд шөнөдөө Хэнтийн хойд хэсгээр нойтон цас орох төлөвтэй. Салхи зүүн буюу баруун өмнөөс 22-нд хойш эргэж 5-10 м/с, 22,24-нд түр зуур 12-16 м/с хүрч шороогоор шуурна. 

Агаарын температур 17, 22-нд сэрүүсч Хэнтийн хойд, Дорнодын зүүн хэсгээр шөнөдөө 0-5 хэм хүйтэн өдөртөө 10-15 хэм дулаан, бусад хугацаанд бага зэрэг дулаарч шөнөдөө дөрвөн хэм дулаа-наас нэг хэм хүйтэн өдөртөө 17-22 хэм дулаан байна. 25-наас сэрүүснэ хэмээлээ.

Санал болгох

Сэтгэгдэл

top