АНУ-ын Нью-Жерси хотын Эрүүл мэндийн төвд "Adenovirus” нэртэй вирус тархсан талаар "Ройтерс" агентлаг мэдээллээ.
Уг халдварын улмаас зургаан хүүхэд амиа алдаж, 24 цагийн дотор 12 хүүхэд шинээр халдвар авчээ. "Wanaque” сувилахуй эрүүл мэндийн төвийн хүүхдүүдийн дунд вирус тархаж нийт 18 тохиолдол бүртгэгджээ.
Цагдаагийнхан мөрдөн шалгах ажиллагаа явуулж эхэлсэн байна. Вирусын тархалт зогсох хүртэл тус төвийн үйл ажиллагааг зогсоохоор шийдвэрлэжээ.
Вирус дэгдсэн шалтгаан тодорхойгүй байгаа ба тус төвийн бүх ажилтнаас мэдүүлэг авч эхэлсэн гэнэ.
Нью-Жерсигийн захирагч Фил Мөрпхи вирусын халдвараар нас барсан хүүхдүүдийн гэр бүлд гүнээ эмгэнэл илэрхийлжээ.
"Adenovirus” вирусын халдвар авсан хүнд ханиад, бронхит, хатгаа, суулгалтын өвчин илэрдэг байна.