|

Техас мужид зика бүртгэгджээ

saikhnaa 2016/11/29 604 0

Техас мужид зика бүртгэгджээ

 

АНУ-ын Техас мужид зика вирус анх удаагаа бүртгэгдсэн талаар "www.dailymail.co.uk” мэдээллээ. Уг мэдээллийг тус улсын Эрүүл мэндийн байгууллагаас баталсан байна.

 

Албаныхан "Шинжилгээгээр халдвар авсан иргэн шумууланд хазуулж уг вирусын халдвар авсан болохыг тогтоосон” гэж мэдэгджээ. Тэрбээр зикагийн халдвар бүртгэгдсэн Латин Америкийн орнуудад жуулчилж байхдаа уг шумууланд хазуулсан байна.

 

Халдвар авсан эмэгтэй "Мексикийн хилийн орчимд байхдаа шумууланд хазуулсан" хэмээн мэргэжилтнүүдэд хэлжээ. Тэрбээр жирэмсэн биш бөгөөд биеийн эрүүл мэнд нь хэвийн байгаа гэв.

 

Энэ онд Америкт зикагийн халдвартай хүүхэд мэндэлж, олон нийтийг цочирдуулсан билээ.

 

Б.Дэлгэрцэцэг

Санал болгох

Сэтгэгдэл

top