"Элэг Бүтэн Монгол" үндэсний хөтөлбөрийн 2-р шатны хүрээнд 15-с дээш насны бүх иргэд "Элэгний B, C вирус"-ын илрүүлэг шинжилгээнд үнэ төлбөргүй хамрагдаж байна. Хэрвээ та шинжилгээ өгч амжаагүй байгаа бол иргэний үнэмлэхтэйгээ өөрийн оршин суугаа сум, өрхийн эрүүл мэндийн төв дээрээ очиж, шинжилгээ өгөх боломжтой юм байна.