Хэлэхэд амархан ч хийхэд хэцүү ажил бол мөнгөн хуримтлалтай болох юм. Учир нь өдөр тутмын зардлаа багасгах зэрэг тун ярвигтай ажлаас эхлэн олон зүйлийг шийдвэрлэх хэрэгтэй болдог. Тухайлбал Хэр их хадгаламжтай болох вэ, Хаана хадгалах вэ, Найдвартай байгаа эсэхийг нь хэрхэн шалгах вэ гээд л олон олон асуулт хөврөн гарч ирдэ
Биелэхүйц зорилт тавьж, мөнгөний зарцуулалтаа хянаж, хадгаламжтай болохыг хүсэж байвал дараах алхмуудыг мөрдөнө үү.
Алхамууд
1. Эхлээд зээлүүдээ цэгцлэ
Сар бүр зээлд хэдий хэмжээний мөнгө төлж байгаагаа тооцоод үзэхэд л зээлээ төлж дуусгах нь сул чөлөөтэй мөнгөтэй болох хамгийн эхний арга гэдэг нь тодорхой болно. Зээлэнд төлж байгаа мөнгөө хадгаламжиндаа хийх боломжтой болж эхэлнэ. Дээр нь зээлээ хэдий чинээ хурдан төлж дуусгана төдий чинээ бага хүү төлөх бөгөөд хүүнд төлөх байсан мөнгөө хадгаламжиндаа хийх боломж бүрдэнэ.
2. Хэдий хэмжээний хадгалмжтай болохоо тодорхойл
Богино хугацааны зорилго тодорхойлоход амархан. Хэрэв та LED зурагт худалдаж авахыг хүсч байгаа бол ямар үнэтэй болохыг олж мэд. Хэрэв та байшин худалдаж авахыг хүсэж байгаа бол хэдий хэмжээний урьдчилгаа төлбөр шаардлагатайг олж мэд. Харин Тэтгэвэрийн нэрийн данс гэх мэт урт хугацаат хуримтлалын хувьд илүү нарийн төлөвлөх (ажил хөдөлмөр эрхлэхээ больсоноос хойш дор хаяж 20-30 жил хүрэлцэх хэмжээний тооцоо хийх хэрэгтэй болдог) хэрэгтэйгээс гадна өөр зүйлд хөрөнгө оруулалт хийж хүссэн хэмжээний мөнгөтэй болох боломж бий эсэхийг мөн судлах хэрэгтэй.
3. Хугацаагаа тодорхой болго
Жишээ нь: "Би хоёр жилийн дотор байшингийн урьдчилгаа мөнгөтэй болно” гэх мэт. Гэхдээ нэг зүйлийг анхааруулахад энэ нь боломжтой байх ёстой. Хэрэв боломжгүй, хэт давчуу зорилго тавьбал сэтгэлээр унахаас цааш хэтрэхгүй.
4. Өмнөх 2 зорилгодоо хүрэхийн тулд 7 хоног, сар тутамд хэдэн ₮ хадгалахаа тооцож тогтоо
Жишээ нь богино болон урт хугацаат хоёр хадгаламжтай болох гэж байгаа бол тус бүрд нь одооноос л хийж эхлэх мөнгөө тооц. Гэхдээ сар бүр тэнцүү мөнгө хийх байдлаар төлөвлөх нь зөв байдаг. Жишээ нь гурван жилийн (36 сар) хугацаанд байрны урьдчилгаа 30 сая төгрөг цуглуулахыг хүсч байгаа бол сар бүр 830 мянган төгрөг цааш хийх хэрэгтэй болно. Гэхдээ танай сарын орлого сая хоёр зуун мянган төгрөг бол энэ нь тийм ч бодитой зорилт биш болох учраас сар бүр хадгалж чадах мөнгөө тооцоолоод хугацаагаа бага зэрэг уртасгаж болно.
5. Зарцуулж буй мөнгөө бүртгэж сур
Та сард олж буй мөнгө, зарж буй мөнгө хоёрын зөрүүг л хадгаламжиндаа хийж чадах юм. Тэгвэл орлогоо нэмэгдүүлэхээс илүүтэй зардлаа хянах нь боломжтой байдаг учраас өдөр тутмын зарцуулалтандаа хянамгай хандах нь зүйтэй. Дор хаяж нэг сарын хугацаанд үгүйдээ л хоёр долоо хоногийн турш юунд мөнгө зарцуулсанаа нэгбүрчлэн тэмдэглэ. Жижиг зардлуудаа ч үлдээхгүйгээр бүгдийг нэг бүрчлэн бичиж тэмдэглэ. Худалдан авалт буюу зардал бүрийг Түрээс, Машины даатгал, Машины төлбөр, Утасны төлбөр, Кабелийн төлбөр, Хэрэглээний зардал, Бензин, Ресторан, Хүнс, Үзвэр үйлчилгээ гэх мэтээр ангил.
6. Хэрэггүй зардалуудаа тана
Нэг, хоёр сар бүртгэсний дараа зарцуулалтаа нарийвчлан харж судал. Жишээлбэл та зайрмаг худалдан авахад 40,000 төгрөг, машины зогсоолд л гэхэд 20,000 төгрөг төлсөнөө хараад гайхаж магадгүй. Зарим зардлуудыг хэмнэх боломжтой болох нь илэрхий харагдах болно. Хэдий хэмжээний мөнгө хураах хэрэгтэй байгаагаас шалтгаалж хэцүү ч гэсэн зарим шийдвэрүүдийг гаргах л хэрэгтэй болно. Зайлшгүй зардлуудаа үлдээгээд зарим хэмнэх боломжтой зардлуудаа хэмнэж эхэл. Эдгээр хэмнэлтүүд нь жилийн турш хэдий хэмжээний мөнгө болохыг тооцож үзэх хэрэгтэй бөгөөд ингэснээр та илүү урам зоригтойгоор зоос бүрийг хэмнэх болно. Амьдрал баян хойно зөндөө л боломж байдаг. Тухайлбал: