|

Элэгний вирусгүй Эрдэнэт хот аян эхэллээ

saikhnaa 2016/09/19 1329 0
 

Элэгний вирусгүй Эрдэнэт хот аян эхэллээ

 

"Элэгний вирусгүй Эрдэнэт хот” аяныг Эрдэнэтийн эрүүл иргэн ТББ-аас санаачлан орон нутгийн дэмжлэгтэйгээр жилийн турш зохион байгуулахаар нээлтээ хийлээ. Энэ хүрээнд аймгийн ЗДТГ, Эрүүл мэндийн газар, БОЭТ, Медипас төв эмнэлэг, аймгийн сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл Эрдэнэтийн эрүүл иргэн ТББ зэрэг 6 байгууллага аяны нээлтийг хийж санамж бичигт газрын үсэг зурлаа.
 
    Элэгний вирусгүй Эрдэнэт хот аяны хүрээнд элэгний хавдрыг үүсгэгч B C вирусийг илрүүлэх шинжилгээг өргөн хүрээнд зохион байгуулах юм байна. Манай аймгийн хэмжээнд 100 гаруй хүн c вирусийг устгах эмчилгээнд хамрагдаад үр дүн 87 хувьтай байгаа гэнэ. Мөн В вирус 2 төрлийн эм даатгалаар 60-80 хувийн хөнгөлөлттэй худалдаалагдаж байгаа юм.
 
Манай аймгийн хэмжээнд 100 гаруй хүн c вирусийг устгах эмчилгээнд хамрагдаад үр дүн 87 хувьтай байгаа гэнэ. 
    Уг аяны хүрээнд өрхийн эрүүл мэндийн төвүүд дээр тусламж шаардлагатай, өртөмтгий бүлгийн иргэдэд үнэ төлбөргүй шинжилгээ хийгдэхээр төлөвлөгджээ. Эрдэнэтийн эрүүл иргэн ТББ нь ААНБ-ууд руу чиглэж илрүүлэг, үзлэг зөвлөгөө, шинжилгээ сургалт мэдээллийн чиглэлд үйл ажиллагаа явуулах юм байна.
 
       Аймгийн хэмжээнд элэгний хавдрын өвчлөл их байдаг бөгөөд өвчлөлийн гол шалтгаан B, C вирусийн нян тээгч , архины өндөр хэрэглээ нөлөөлж байгааг эрүүл мэндийн газрын дарга Г.Баясгалан хэллээ. Хамгийн гол нь элэгний В С вирус бүрэн эмчлэгдэх боломжтой. Улсын хэмжээнд 1600 хүн харвоны эмийг хэрэглээд үр дүн 92 хувьтай байгаа юм.         
 
    Оношилгооны хувьд Улсын хэмжээнд итгэмжлэгдсэн 10 лоборатори дээр С вирусийг тоолж байгаа бөгөөд аймгийн эрүүл мэндийн газраас Медипас, БОЭТ, онош лаб 3-ыг ХӨСҮТ-д батламж өгөх хүсэлт явуулаад байгаагаас Медипас төв эмнэлэг батламжаа аваад байгаа юм. Түүнчлэн Уг аяны хүрээнд "Элэгний вирусгүй Эрдэнэт хот” туг ААН байгууллагуудаар аялах юм байна. 
 
 
Эх сурвалж: http://www.erdenetinfo.mn/post/5675

Санал болгох

Сэтгэгдэл

top