|

В, С вирүсийн үнэгүй шинжилгээнд хамрагдах 40-65 насныхан ЭМД төлсөн байх шаардлагатай

saikhnaa 2017/05/29 945 0

В, С вирүсийн үнэгүй шинжилгээнд хамрагдах 40-65 насныхан ЭМД төлсөн байх шаардлагатай

 

2017 онд 40-65 насны даатгуулагчийг улс даяар хепатитийн В, С вирүсийг илрүүлэх шинжилгээнд үнэ төлбөргүй хамруулах санхүүжилтийг Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн сангаас хариуцахаар шийдвэрлэсэн. 

Шинжилгээнд хэрхэн хамрагдах талаар мэдээллийг хүргэж байна.

Нийслэлд оршин сууж байгаа 40-65 насны эрүүл мэндийн даатгалтай иргэнийг хепатитийн В, С вирүс илрүүлэх шинжилгээнд хамрууна.

Шинжилгээ хийж эхлэх өдрийг олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр тусгайлан зарлаж, нийслэлийн хэмжээнд нэг өдөр нэгэн зэрэг эхлүүлнэ.

Иймээс нийслэлд оршин суугч, хепатитийн В, С вирүс илрүүлэх шинжилгээнд хамрагдах хүсэлтэй, 1952 оны 01 дүгээр сарын 01-ээс 1977 оны 12 дугаар сарын 31-ны хооронд төрсөн 40-65 насны иргэн та эрүүл мэндийн даатгалд хамрагдсан байхыг зөвлөлөө.

Бэлтгэл ажлын хүрээнд Нийслэлийн Эрүүл мэндийн газраас дараах ажлуудыг хийж байгаа аж.

  • Улаанбаатар хотод шинжилгээнд хамруулах иргэдийн тоо, шаардагдах төсвийг баталж өгсний дагуу нийслэлийн эрүүл мэндийн байгууллага бэлтгэлийг хангаж байна.
  • Хепатитийн В, С вирүсийг илрүүлэх шинжилгээнд ашиглах багцыг "Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах хууль”-ийн дагуу худалдан авахаар дүүргийн эрүүл мэндийн төвүүд зарлаж, гэрээг 2017 оны 06 дугаар сарын эхэнд нийлүүлэгчтэй хийхээр урьдчилан төлөвлөж байна.
  • Эмч, мэргэжилтнийг бэлтгэж сургах, тоног төхөөрөмж, багаж хэрэгслийн бэлэн байдлыг хангах, өрхийн эрүүл мэндийн төв дээр хороо, хэсгээр нь эмх, замбараатай, хүлээгдэл чирэгдэлгүй шинжилгээнд хамруулах хуваарийг боловсруулах зэрэг олон төрлийн бэлтгэл ажлыг хангаж байна гэж Нийслэлийн Эрүүл Мэндийн Газраас мэдээллээ.

Санал болгох

Сэтгэгдэл

top