|

Ноцтой осол гарч нэг хүн амиа алдаж, гурван хүн бэртжээ

nomun 2018/09/27 650 0

Ноцтой осол гарч нэг хүн амиа алдаж, гурван хүн бэртжээ

Өвөрхангай аймийн Есөнзүйл сумын IV баг, Цагаан чулуутын гүүр гэх газарт Тоёота приүс-11 маркийн автомашины жолооч Б нь зам тээврийн ноцтой осол гаргажээ. Энэхүү осол энэ сарын 25-26-нд шилжих шөнө гарсан бөгөөд ослын улмаас нэг хүн амиа алдаж, гурван хүн бэртэл авсан аж.

Приүс маркийн машины жолооч Замын хөдөлгөөний дүрмийн 9-1 заалт "жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгслийн онцлог байдал,тээж яваа ачаа, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр сонгож явна”

Мөн Замын хөдөлгөөний дүрмийн 2-3-Б заалт "Хамгаалах бүсээр тоноглогдсон автомашин жолоодохдоо хамгаалах бүс хэрэглэх, хамгаалах бүс хэрэглээгүй зорчигч тээвэрлэхгүй байх” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөний улмаас гүүрний дугуй цохигч мөргөн онхолдож 100 метрийн цаана зам дээр зогсож байсан "Тоёота Ланд крузер-200” маркийн автомашиныг мөргөж алтан амиараа хохирч, гурван зорчигчийн биеийн байдал хүнд эмнэлэгт хүргэгджээ.

Бид хууль дүрмээ хэрэгжүүлээгүйн улмаас амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөөрөө хохирсоор байна хэмээн тус аймгийн Замын цагдаагийн газраас мэдээлэв.


Санал болгох

Сэтгэгдэл

top