|

Амиа алдсан хүмүүсийн 82.5% нь хамгаалах бүс хэрэглээгүй байна

saikhnaa 2017/04/15 924 0

 

Зам тээврийн ослын улмаас амь насаа алдсан хүмүүсийн 82.5% нь хамгаалах бүс хэрэглээгүй байна.

2016 онд зам тээврийн осолд өртсөн, холбогдсон жолооч, тээврийн хэрэгслээр зорчигчдын 64.4% нь хамгаалах бүс хэрэглээгүй, 19.1% нь хамгаалах бүс хэрэглээгүй, 16.5% нь хэрэглэсэн эсэх нь тогтоогдоогүй үзүүлэлт гарсан байна.

Харин амь насаа алдсан хүмүүсийн хамгаалах бүсний хэрэглээнээс харахад 4.2% нь хамгаалах бүс хэрэглэсэн, 82.5% нь хамгаалах бүс хэрэглээгүй, 13.3% нь хамгаалах бүс хэрэглэсэн эсэхийг тогтоох боломжгүй, тогтоогдоогүй гэсэн судалгаа байна. 

Зам тээврийн ослын улмаас тээврийн хэрэгслээр зорчигч, жолооч нар нь хамгаалах бүс, хамгаалах малгай хэрэглээгүйгээс, эсвэл хамгаалах бүсний үйлчлэх шинж чанар нь өндөр хурднаас хамаарч үр дүнгүй болсноос онхолдох, мөргөлдөх үед автомашины жолооны хүрд, хянах самбар, салхины шил, хаалга цонхыг мөргөснөөс толгойдоо хүнд гэмтэл авч амь насаа алддаг байна.

Замын хөдөлгөөний дүрмийн 2.3 дах хэсэгт "Жолооч нь хамгаалах бүсээр тоноглогдсон автомашин жолоодохдоо хамгаалах бүс хэрэглэх, хамгаалах бүс хэрэглээгүй зорчигч тээвэрлэхгүй байх үүрэгтэй” гэж заасан боловч жолооч өөрөө хамгаалах бүс зүүчихээд зорчигчдод хэрэглэхийг шаарддаггүй байдал нь орон нутгийн замд осол гарахад нөлөөлөн хохирол учруулж байна.

Иймд жолооч, зорчигч та автомашиндаа суугаад аюулгүйн бүсээ заавал бүслээрэй. Айдасгүй, аюулгүй амьдрал таны гарт.

Эх сурвалж: Замын Цагдаагийн Алба

Санал болгох

Сэтгэгдэл

top