|

ЭЕШ-д 400-аас дээш оноо авсан сурагч оюутан болно

munkhod 2015/06/18 1043 0

ЭЕШ-д 400-аас дээш оноо авсан сурагч оюутан болно

 

Боловсрол, соёл, шинжлэх ухааны яамнаас хэрэгжүүлж байгаа дээд боловсролын чанарын шинэчлэлийн хүрээнд дээд сургуульд элсэх шалгуурыг нэмж, элсэлтийн ерөнхий шалгалтын босго оноог 400 болгосон. Иймд өнөөдрөөс орон даяар эхэлж байгаа ЭЕШ-д сурагчид 400-аас дээш оноо авч байж аливаа их дээд сургуульд элсэх эрхтэй болох юм. Өмнө нь ЭЕШ-ын оноонд босго тогтоогоогүй байхад сурагчид авсан оноондоо тааруулан сургуулиа сонгодог байсан.

 

Харин энэ жилээс бүх сургууль элсэлт авахдаа 400 ба түүнээс дээш онооны босгыг давсан сурагчдыг л бүртгэх юм байна. Мөн төрийн өмчийн их, дээд сургуульд багш мэргэжлийг сонгон суралцах хүүхдүүд ЭЕШ-д 650-750 оноо авбал сургалтын төлбөрийн 70 хувийг, 751-800 оноо авбал сургалтын төлбөрөөс 100 хувь чөлөөлөх юм байна. Үр дүнд нь багшийн сургуульд бага оноотой хүүхдүүд элсдэг байдал эрс өөрчлөгдөж, МУБИС-д өнгөрсөн жил элсэгчдийн дундаж оноо 614-т хүрсэн байна.

Санал болгох

Сэтгэгдэл

top