|

ШХАБ-т элсэх асуудлаар судлаачид юу хэлэв! Дугаар нэг!

saikhnaa 2018/06/08 852 0

ШХАБ-т элсэх асуудлаар судлаачид юу хэлэв! Дугаар нэг!

ШХАБ-д жинхэлсэн тохиолдолд хоёр хөршөөсөө бүр их хамааралтай, барьцаанд орох магадлал нэн өндөр.Монгол Улс ШХАБ-д яг одоо элссэний дараах ойрын ашгийг бид олж харж, төсөөлөх боломж алга.ШХАБ-д Монгол Улсад ашигтай хамтын ажиллагаа өрнөөгүй байна.Монгол элсчихвэл тийм хамтын ажиллагаа өрнөчихнө гэж хэн ч зориглон хэлээгүй, Манайд ам өчгөө өгөөгүй байна.Ойрын ашиг орж ирэхгүй ийм нөхцөлд ШХАБ-ын төсөвт жил бүр олон зуун мянган ам.долларыг манай Засгийн газар төлөх нь зүйд нийцэхгүй. Үр ашиггүй өчнөөн доллар зарахыг жирийн монголчууд ойлгон хүлээн авах нь юу л бол.Бид чинь татвар төлөгч жирийн иргэддээ хэлэх үгтэй, харуулах бэлэн үр дүнтэй байх ёстой.

Бүх нийтийн санал асуулгаар шийдэх хэрэгтэй

Б.Найдлаа /эдийн засагч, ХҮН намын дарга/

Бидний зүгээс ШХАБ-ын үйл ажиллагааг дүгнэх, сайн муу гэж ялгах, Монгол Улсын гадаад бодлого тийм, ийм байх ёстой гэх зэргээр маргаанд оролцохгүй.

Хамгийн гол нь Монгол Улсын 50 магадгүй 100 жилийн хөгжлийн замыг тодорхойлох энэ асуудлыг маргалдсаар байгаад, үндэсний зөвшилцөлд хүрч чадалгүй цөөхөн улстөрчид хаалттай хуралдаанаар яаран шийдвэрлэх нь осолтой. Яаж ч шийдсэн байсан цаашдаа үндэсний эв нэгдэлд нөлөөлж, маргааны сэдэв болгохгүйн тулд Үндсэн хуульд заасны дагуу ард нийтийн санал асуулга явуулахыг Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга, УИХ, Засгийн газарт хандан уриалж байна.

Бид "хардах” эрхтэй ! Гадаад Харилцааны Сайд асан Ц.Гомбосүрэн:
Манайхыг ШХАБ-д элсүүлэхийн цаана манай улсын гурав дахь хөршийн бодлогыг саармагжуулах санаа байгаа гэж бид "хардах” эрхтэй. Бид тэр бодлогоо бүдгэрүүлж хэрхэвч болохгүй. Дахин хэлэхэд, болзошгүй "хуваагдмал” ертөнцөд бид хэний ч талд орох ёсгүй. Хоёр хөрш, гурав дахь хөршийнхөө бодлогын үзэл баримтлалаар явах ёстой.

ШХАБ-д гишүүнээр орчихвол баахан мөнгө цутгаад л, Орос-Хятадыг холбосон хийн шугам Монголоор дайрах ч юм шиг; олон жил гацсан том төслүүд гэнэт хөдлөх ч юм шиг боддог; ярьдаг тал бий. Хэрвээ тэгж сэтгэж байгаа бол эндүүрэл. ШХАБ бол гишүүн болохоор нь хадаг яндар өргөдөг зээл тусламж өгдөг байгууллага биш. Орос, Хятад хоёртой хамтарч ажиллах, эдийн засгийн том төслүүдээ явуулах амин чухал сонирхол бидэнд бий. Энэ сонирхлыг хангах, асуудлыг шийддэг бүтцийг бид санаачилсан. Гурван улсын төрийн тэргүүн нарын уулзалт гэж.

УИХ-ЫН ГИШҮҮН/ Гадаад Харилцааны Сайд асан Ц.МӨНХ-ОРГИЛ: ШХАБ-д элсэх шаардлагагүй

-ШХАБ-ын үүссэн түүх, одоо байгаа байдал, цаашдын замналыг хараад байхад энэ байгууллага нэг талаас улстөрийн, нөгөө талаас цэргийн байгууллага болох өндөр магадлал байна гэж би харж байгаа. Би бол одоохондоо ШХАБ-д элсэх шаардлагагүй гэж үзэж байна.

Өмнөх Засгийн газар ч тийм байр суурьтай байсан. Өнөөдөр бодит амьдрал дээр хүйтэн дайн эхэлчихлээ. Энэ хүйтэн дайн дахиад хэдэн жил ч үргэлжилж мэдэхээр байна. Дайн сонгодог утгаар өрнөөд явах юм бол манайх шиг жижиг орнуудад асар их нөлөөтэй. Бид бүх түүхээрээ хоёр том их гүрний хэт их нөлөөнд орохгүйн төлөө тэмцэж ирсэн. Монгол Улс 1990 оноос хойш гуравдагч хөршийн бодлоготой болж чадсан. Энэ гуравдагч хөршийн бодлогод ямар нөлөө орж ирэхийг олон талаас нь судлах хэрэгтэй.
ХИС-ийн Олон улсын харилцаа, нийгмийн сургуулийн захирал, доктор, профессор Д.Уламбаяр: Гишүүн болох шаардлагагүй.

Одоогоор ШХАБ-ын хүрээнд явагдаж байгаа тодорхой том төсөл, хөтөлбөр байхгүй. Тийм учраас Монгол улс энэ байгууллагад элслээ гэхэд юу хийх, ямар давуу тал байгаа нь ч тодорхойгүй байна гэж болно. Харин бидэнд ШХАБ-ын бүх хүрээнд хоёр талын хамтын ажиллагааг хөгжүүлэх бүрэн боломж байгаа.

ШХАБ-д гишүүнээр элссэн тохиолдолд эндээс гарч байгаа тунхаг бичиг нь зөрчилтэй байх тохиолдол бий. Ялангуяа, үүнд ОХУ болон БНХАУ-ын байр суурь давамгайлдаг. Үүнд бид гарын үсэг зурж, нэгдээд байж болохгүй. Бид хэзээнээс ШХАБ-д "ажиглагч" статустай явж ирснээрээ, энэ хүрээндээ ажиллаж, хамтын ажиллагаагаа өргөжүүлэх боломжтой. Мөн тус байгууллагын зүгээс "ажиглагч" орнуудтай хамтын ажиллагааны үзэл баримтлалаа боловсруулж гаргана гэсэн байгаа, түүнийг харж, дүгнэх зайлшгүй шаардлагатай. Тиймээс одоогоор элсэн орсноор илүү гойд давуу тал харагдахгүй байгаа юм, элсээгүй байлаа ч хохиролтой зүйл ч алга.

Одоогоор Энэтхэг, Пакистан гэхчлэн цөмийн зэвсэгтэй орнууд элсэн орсон, багагүй асуудалтай байгааг харж болно. Манай улсад үр ашгаа өгөх гурван улсын корридор, транзит тээврийн асуудал зэрэгт үнэндээ ШХАБ тийм ч ач холбогдолтой биш. Энэ асуудлыг ШХАБ-д элсээгүй байлаа ч, бид хоёр хөрштэйгээ хамтын ажиллагаагаа өргөжүүлээд шийдвэрлээд явах боломжтой юм.

Д.Баярхүү /Олон улсын харилцааны судлаач/

Санал болгох

Сэтгэгдэл

top