2006-2009 онд АНУ-ын Тагнуулын Төв Газрын даргаар ажиллаж байсан генерал Майкл Хайдэн өчигдөр Маунт Юнион их сургуулийн оюутан, багш нарт олон улсын аюулгүй байдлын сэдвээр илтгэл тавьж, асуултад хариулжээ.
Түүний илтгэлийн гарчиг нь "Hotspots at Home and Around the World” (Дотоодын болон Дэлхий дахины халуун цэгүүд) байсан ба 2018 оны олон улсын харилцааны гол үйл явдлуудыг өөрийн өнцгөөс тайлбарласан байна.
Тэр Хойд Солонгосын асуудлаар байр сууриа илэрхийлэхдээ удахгүй болох Трамп-Кимийн уулзалтын болох газрын тухай ярьжээ.
Хайдэн энэхүү түүхэн уулзалт болох хамгийн өндөр магадлалтай газар нь Монгол улс гээд уулзалт болох газарт "өөр олон сонголт байхгүй” гэж хэлсэн байна.
Тэрээр 2018 оны дэлхий дахины хамгийн халуун таван сэдэвт Хойд Солонгосоос гадна Орос, Иран, Хятад, терроризмийн асуудлууд багтана гэж дүгнэжээ.
Эх сурвалж: The Review