|

Иргэний хөдөлгөөнийхний хийрхэл

munkhod 2015/06/12 1723 206

Иргэний хөдөлгөөнийхний хийрхэл

 

Монгол Улс ардчилсан орон. Гэвч ардчилал гэдэг бол хэн нэгнийг өөрийн дур зоргоор доромжилж, бах таваа хангахыг хэлдэггүй гэдгийг бүгд мэддэг болсон. Гэтэл сүүлийн үед Иргэний хөдөлгөөн хэмээн өөрсдийгөө дөвийлгөсөн хэсэг нөхдийн хэрээс хэтэрсэн үйлдлүүд олны зэвүүцлийг хүргэж, айдас хүйдэст автуулах боллоо. 
 
Монгол Улс ардчилсан орон. Гэвч ардчилал гэдэг бол хэн нэгнийг өөрийн дур зоргоор доромжилж, бах таваа хангахыг хэлдэггүй гэдгийг бүгд мэддэг болсон. Гэтэл сүүлийн үед Иргэний хөдөлгөөн хэмээн өөрсдийгөө дөвийлгөсөн хэсэг нөхдийн хэрээс хэтэрсэн үйлдлүүд олны зэвүүцлийг хүргэж, айдас хүйдэст автуулах боллоо.
 
Хамгийн сүүлд л гэхэд, амьд хүний, тэр тусмаа Засгийн газрынхаа тэргүүний зургийг галдан шатааж, хөлөөрөө өшиглөж байгаа гэрэл зураг сошиал ертөнцөөр цацагдлаа. Уг нь монголчууд бид нэг, нэгнээ хүндэлж ах захаа мэддэг эртний сайхан уламжлалтай хүмүүс. 
 
Гэтэл энэхүү уламжлал маань устжээ. Ийнхүү Засгийн газрынхаа тэргүүний гэрэл зургийг хэн хүний санаанд оромгүйгээр гутаан доромжилж, урьд өмнө Монголд гарч байгаагүй хачин жигтэй "ёслол” хийсэн нь олны жихүүцэл, зэвүүцлийг төрүүлээд байна.
 
Уг нь хаврын улиралд элдэв янзын жагсаал цуглаан болдог. Гэтэл иргэний хөдөлгөөний нөхдийн жагсаал цуглаан сүүлдээ хийрхэл болж ард иргэдийг түгшүүрт байдалд оруулаад байна. 
 
Болсон явдлыг сийрүүлбэл, уржигдар нэгэн хачирхалтай гэмээр эсэргүүцлийн хөдөлгөөн Их тэнгэрийн аманд болж Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийн зургийг шатаасан юм. Тухайлбал, Гамшгийн эсрэг үндэсний төв, "Гал үндэстэн” холбоо, орон нутгийн иргэдийн төлөөлөл Гацууртын орд, Ноён уулын асуудлаар уржигдар мэдээлэл хийсэн.
 
Тэд энэ үеэр "Сентерра Голд” ХХК-ийн Гацуурт төслийг УИХ-аар яаралтай хэлэлцэхээр болсныг эсэргүүцэж буйгаа мэдэгдсэн юм. Тэд мэдэгдэл хийснийхээ дараа Их тэнгэрийн аманд очиж Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийн зургийг шатааж бэлгэдлийн шийтгэл оноох зан үйл хийжээ. Тэдний хийсэн энэхүү үйлдлийг иргэд ихэд таагүй хүлээн авч өөрсдийнхөө үзэл бодлыг сошиал ертөнцөөр илэрхийлж нэр бүхий хүмүүсийг хуулийн байгууллагад шалгуулах хэрэгтэй хэмээн бичиж байна.
 
Хэдийгээр өнөөдөр Ч.Сайханбилэг гэдэг хүн засгийн эрхийг барьж байгаа ч түүний гаргасан шийдвэр болгон олонхийн саналаар шийдэгдэж байж нэгдсэн шийдэлд хүрдэг гэдгийг чулуужсан толгойтой иргэний хөдөлгөөний нөхөд ойлгодоггүй бололтой. Урьд өмнө нь талбай дээр жагсаж эсэргүүцдэг байсан бол өдгөө бөөгийн отогт эсэргүүцлийн жагсаал хийж байгаа мэт аяглаж байх юм.
 
Тиймээс олон нийтийн зүгээс ёс зүйгүй аашилсан танхай этгээдүүдийг хуулийн байгууллагад шалгуулж хариуцлага тооцох ёстой гэсэн үй олон саналууд хэвлэлээр гарч байна. Хэрвээ уншигчид санаж байгаа бол өнгөрсөн онд УИХ-ын гишүүн Ц.Оюунгэрэлийн дүү болох Ц.Бат инженер ЗТЯ-ны сайд асан А.Гансүхийг фэйсбүүкээр доромжилсон хэргээр ял авч байсан.
 
Тэгвэл иргэний хөдөлгөөний нөхөд Ц.Батаас ч дор үйлдэл гаргасан учраас тэд хуулийн өмнө хариуцлага хүлээх нь зүй ёсны хэрэг. Хамгийн гол нь Ерөнхий сайд дээрх нэр бүхий хүмүүст гомдол гаргасан тохиолдолд тэдэнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 110-т зааснаар доромжлох гэх зүйл ангиар хэрэг үүсгэн шалгах юм.
 
Тус зүйл ангид бусдын нэр төр, алдар хүндийг олон нийтийн өмнө доромжилсон бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг хориос тавь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэгээс гурван сар хүртэл хугацаагаар баривчлах ял шийтгэнэ хэмээн заасан байдаг.
 
Энэ талаар цагдаагийн байгууллагын эх сурвалжаас тодруулахад "Ерөнхий сайд иргэнийхээ хувьд миний нэр төрийг олон түмний дэргэд гутаан доромжилсон гэж цагдаагийн байгууллагад гомдол гаргавал шалгана” гэх тайлбарыг өгөв. Тэгэхээр Ерөнхий сайд Ч.Сайханбилэг өөрийнх нь зургийг шатаагчдын эсрэг гомдол гаргавал харьяаллыг прокурорын байгууллагаас тогтооно.
 
Бүр тодруулбал, иргэн хүнийх нь хувьд цагдаагийн байгууллагад шалгах уу эсвэл төрийн өндөрлөгтэй холбоотой учраас Тагнуулын Ерөнхий газрын харьяанд шилжүүлэн шалгах уу гэдгийг прокурорын байгууллага тогтооно. Ямартай ч увайгүй үйлдэл гаргаж олныг айдас хүйдэст автуулсан иргэний хөдөлгөөнийхнийг цэгцэлж, журамлах цаг нь болжээ.
 
Эх сурвалж:

Санал болгох

Сэтгэгдэл

top