Хурган дарга нарын хvнд суртал болон улстєржилт савнаасаа хальж, бvр сvvлдээ энгийн айлын амьдралыг хvртэл орвонгоор нь эргvvлдэг болжээ.
Тодруулбал, Баянзvрх дvvргийн ИТХ-ын тэргvvлэгч, "Нийтлэг vйлчилгээний газар хоёр”-ын дарга Д.Нарангуа гэгч эмэгтэй 15 дугаар хорооны Засаг дарга Г.Гантуяа гэх бvсгvйн амьдралыг хувийн єш хонзонгийнхоо золиос болгосон байна.
Д.Нарангуа яагаад нэг хороон даргын амьдралыг самрах болов хэмээн олон хvн гайхаж байгаа байх. Тэгвэл эл эмэгтэй єєрийн тєрсєн дvv, сэтгэцийн євчний улмаас хєдєлмєрийн чадвараа алдсан Д.Сарангуаг тус хороонд 2013 оны дєрєвдvгээр сард ажилд оруулснаас болж энэхvv vйл явдал єрнєжээ.
Єєрєєр хэлбэл, Д.Нарангуа тєрсєн дvvгээ ажилд оруулахын тулд хороон дарга Г.Гантуяатай уулзаж "Манай дvvг хороондоо манаачийн орон тоон дээр ав” хэмээн vvрэгдсэн аж. Ингээд Хорооны Засаг дарга бvсгvй тvvний єгсєн даалгаврын дагуу Д.Сарангуаг ажилд авчээ. Гэтэл ажилд орсон хvн нь сэтгэцийн євчний улмаас хєдєлмєрийн чадвараа 80 хувиар алдсан гэдэг нь тогтоогдсон байна. Г.Гантуяа тєрийн албан хаагчийнхаа vvрэг, хариуцлагын дагуу Хєдєлмєрийн тухай хуулийг баримтлан тухайн оны наймдугаар сард Д.Нарангуагийн дvvг ажлаас нь чєлєєлжээ. Гэтэл энэ vеэс Д.Нарангуа хорооны Засаг дарга бvсгvйг элдэвлэн, янз бvрээр хавчин гадуурхах болсон байна. Тухайлбал, 2013 оны арванхоёрдугаар сарын 26-ны єдєр Г.Гантуяаг vр бvтээлтэй сайн ажилласан хэмээн Нийслэлийн Засаг дарга Э.Бат-Vvл 1.6 сая тєгрєгєєр урамшуулсан аж. Гэтэл тvvний авсан дээрх мєнгєн дvнгийн шагналыг Д.Нарангуа надад заавал хувь єгєх ёстой хэмээн тус дvvргийн АН-ын Хэрэг эрхлэх газрын дарга Ш.Ганчимэг, Тамгын газрын дарга Б.Амартvвшин нараар шалгуулсан байна. Уг нь хийж бvтээсэн ажлаа vнэлvvлсэн Г.Гантуяа энэхvv шагналыг ганцаараа авах эрхтэй. Гэтэл эрх мэдэл, албан тушаалаараа далайлган бусдын авсан шагналыг хэн нэгнээр шалгуулж болох тухай хаанахын ч, ямар ч хуульд тусгаагvй гэдгийг Д.Нарангуа мэддэггvй бололтой. Аль эсвэл ийм шинэ хууль, дvрэм гарчихсаныг олон нийт одоог хvртэл мэдээгvй л яваа юм болов уу.
Хамгийн аймшигтай нь Д.Нарангуа айл гэрийн амьдралыг орвонгоор нь эргvvлээд зогсохгvй ажилчдаараа бусдыг тагнаж, мєрдvvлдэг нь тогтоогджээ. Тодруулбал, єнгєрсєн сарын 11-ний єдєр хороон дарга Г.Гантуяаг ажлаа тараад явж байтал 2275 УНЕ улсын дугаартай "NOTE” маркийн машин дагасан аж. Тэрбээр араас нь дагаж байгааг мэдээд, Баянзvрх дvvргийн Цагдаагийн хэлтэст очиж дээрх хvмvvсийг шалгуултал тус дvvргийн Нийтлэг vйлчилгээний газрын хоёр ажилтан байжээ. Мєн єнгєрсєн оны тавдугаар сарын 19-ний єдрийн оройн 21:00 цагт Д.Нарангуа, тvvний гар хєл болсон Ж.Баярмаа нар Г.Гантуяагийн гэрт дайрч орон тvvнийг элдэв vгээр дарамталж, эрх зvйн чадамжгvй бага насны хvvхдийг нь ашиглан аавынх нь дугаарыг авсан гэх мэт увайгvй vйлдлэл олныг гаргажээ. Тvvнчлэн Д.Нарангуагийн хувь, хувьсгалын амьдрал тун ойлгомжгvй. Тодруулбал, тэрбээр 15 дугаар хороонд vйлчилгээ vзvvлдэггvй мєртлєє оршин суугчдаас хогны мєнгєний хураамж хэмээн сар бvр 2000 мянган тєгрєг авдаг аж. Єєрєєр хэлбэл, тус хорооны иргэд сар бvр байрны мєнгєн дээрээ талбайн цэвэрлэгээний мєнгє гэж 2000 мянган тєлдєг гэсэн vг. Уг нь иргэд эхлээд vйлчилгээгээ авч байж дараа нь тєлбєрєє єгєх ёстой. Гэтэл ямар ч vйлчилгээ vзvvлээгvй хэрнээ сар бvр хураамж авч байгаа нь хууль бус vйлдэл баймаар юм. Тvvгээр ч зогсохгvй, иргэд байрны мєнгєє "Алтан тэвш єргєє” ОСНААГ-ын данс руу оруулж, улмаар "Нийтлэг Vйлчилгээний газар хоёр”-ын данс руу автоматаар шилжvvлдэг байна. Ингээд бодохоор сар бvр хурааж авдаг 2000 мянган тєгрєг хаана, юунд зарцуулагддаг бол гэсэн сонирхол єєрийн эрхгvй тєрж байгаа биз. Тус хороо нь 1893 єрх, 7000 хvн амтай, 15 га газар нутагтай гэхээр нэлээд их хэмжээний мєнгє Д.Нарангуа даргын удирддаг албан газрын данс руу орж байгаа гэсэн vг. Ямартай ч тус хорооны иргэд дарга хатагтайн хувийн єс хонзонгоос болж єнєєг хvртэл эрvvл цэвэр орчинд амьдрах эрхээ эдэлж чадахгvй байна.
Эдгээр нь vндсэндээ сэтгэцийн євчний улмаас хєдєлмєрийн чадвараа 80 хувиар алдсан хvнийг хуулийн дагуу ажлаас нь чєлєєлснийхєє тєлєє Г.Гантуяа бvсгvйн vvрч буй "лай”. Бvр тодруулбал, єнєєгийн байдлаар ажил ч vгvй, амьдрал ч vгvй, хань ижил ч vгvй хєєрхий нэгэн болж хувирахад хvрээд буй нэгэн эмэгтэйн бодит амьдрал. Д.Нарангуагийн энэхvv хууль бус vйлдлийг Баянзvрх дvvргийн удирдлагууд мэддэг ч амандаа ус балгасан мэт дуугvй сууж байгаа нь хачирхалтай. Тус дvvргийн 15 дугаар хорооны иргэд Засаг даргыгаа хийсэн ажилтай, хэлэх vгтэй хvн шvv гэдгийг хэлж байсан юм. Тухайлбал, тэрбээр 2013 оны нэгдvгээр сараас єнєєг хvртэл тус хорооны Засаг даргын сонгуульт ажлыг хийхдээ иргэд рvvгээ чиглэсэн олон ажлыг хийж, олон ч удаа энгэрээ цоолуулж гавьяагаа vнэлvvлж байсан байна. Яг vнэндээ тєрийн албан хаагчийн нэр хvндийг шавартай хутгасан vйл явдал тус дvvрэг дээр єрнєєд байхад АН-ын лидер гэж єєрсдийгєє тодорхойлдог эрх мэдэл бvхий хvмvvс ямар нэгэн арга хэмжээ авалгvй даварсан дарга Д.Нарангуаг хаацайлан хєєрхий бvсгvйг зольж байгаа нь ардчиллын vндсэн баримтлал уу гэж асуумаар байна. Бид дараагийн дугаартаа тус дvvргийн удирдлагуудын хууль бус талаарх мэдээллийг хvргэх болно.
*2013.05 сард тус хороонд биеэ vнэлэгчдийн гол цєм уурхай байсан УНО
сауныг єєрийн биеэр хаалгасан. Энэ тухай БЗД Худалдаа Vйлчилгээний
Хэлтэс,БЗД Цагдаагийн 2-р хэлтэст албан бичиг хvргvvлсэн боловч хариу
єгдєггvй байсан тул єєрийн биеэр тэмцэлдэж хаалгасныг дурьдахад таатай
байна. Байнга л хэл аманд єртдєг Баянзvрх дvvрэгийн удирдлагууд асуудлыг
нударгаар шийддэг хvмvvс бололтой. Дvvргийн Засаг дарга Д.Пvрэвдаваа нь
ажлынхаа єрєєнд ихэвчлэн согтуу байдаг, бусдыг зодож дарамталдаг талаар
олон удаа хэвлэлээр гарч байсан. Тэгвэл даргынх нь паян дуусаагvй
байхад Баянзvрх Дvvргийн Иргэдийн Тєлєєлєгч, Нийтийн vйлчилгээний газрын
дарга Д.Нарангуа гэгч хатагтай, эмэгтэй хvнд баймгvй авир гаргаж, нэгэн
эрэгтэйг ямар ч эсэргvvцэл vзvvлэхгvй байхад нь зодож байгаа бичлэг
олон нийтэд хvрлээ.
Эх сурвалж: