|

Аз жаргалтай амьдрахад хэрэг болох 14 зөвлөгөө

saikhnaa 2017/01/17 925 0

Аз жаргалтай амьдрахад хэрэг болох 14 зөвлөгөө

 

1. Таны сонсох хамгийн дуртай дуу – Таны амьдралд тохиолдсон, сэтгэл бодолд тань хадаастай байдаг тэр нэг чухал үйл явдалтай холбоотой байдаг. Энэ нь шинжлэх ухааны судалгаагаар нотлогдсон билээ.

2. Хөгжим таны шийдвэрт нөлөөлж чадна. Жишээ нь, Гронингений их сургуулийн эрдэмтэд хэмнэлт хөгжим сонсож буй жолооч хурдаа нэмж эрчимтэй явдаг болохыг тогтоожээ. Өөрөөр хэлбэл хөгжилтэй хэмнэлтэй аялгуу таны сэтгэлийг сэргээж жаргалтай болгодог бол гунигтай хөгжим уйтгарт автуулдаг байна. Ямар хөгжим сонсохоо та өөрөө л шийднэ шүү дээ.

3. Мөнгө үрэх нь хүнийг аз жаргалтай болгодог. Энэ нь олон тооны судалгаагаар батлагдсан байна. Хүн бүрт байх нийтлэг мэдрэмж нь олсон мөнгөө өөртөө зарцуулах хэрэгтэй гэж зөвлөдөг. Гэхдээ биологийн хүчин зүйлсийн нөлөөгөөр бид гэр бүл, ойр дотныхоо хүмүүст анхаарал халамж тавих ёстой хэмээх дүрэм журмыг тогтоосон

4. Аз жаргалтай болохын тулд мөнгө үрэх шаардлагатай ч аар саархан зүйлд зориулах хэрэггүй.

Та үзвэр үйлчилгээнд мөнгө зарцуулаад дараа нь харамсаж байвал юуных нь аз жаргал байх билээ дээ. Харин удаан хугацааны турш таашаал, сэтгэл ханамж авч болох тэр зүйлд мөнгөө үрээрэй. Энэ бол жинхэнэ аз жаргал юм.

5. Сэтгэл мэдрэлийн эмнэлэг өнөөдөр 1950 оны түвшиндээ байсан бол өнөө цагийн хүүхдүүдийн ихэнх нь галзуугийн эмнэлэгт хэвтэж байх байлаа.

Дэлхийн насанд хүрсэн хүн амын бараг тэн хагас нь сэтгэл гутрал, сэтгэл зовнилын архаг хам шинжтэй болох нь тогтоогджээ. Эдгээр хүмүүс нь эд материал, аливаа хэрэглээнээс шууд хамааралтай болсон байдаг. XX зууны дунд үеэс сэтгэцийн эмнэлэг, сэтгэл судлалын шинжлэх ухаан нийгмийн хөгжлийг дагаж өөрчлөгдсөний үрээр сэтгэл гутрал, сэтгэл зовнилын архаг хам шинжтэй болох дэлхийн тал хүн ам эмнэлэгт хэвтэхээргүй болсон юм. Тиймээс аль болох хэрэглээгээ тохируулж аливаа зүйлээс хэт хамааралтай болохоос сэргийлэх хэрэгтэй. Тэгж чадвал та аз жаргалыг мэдрэх болно.

 

6. Залбирал, бясалгал стрессийг бууруулдаг. Судалгаанаас харахад тогтмол залбирч, бясалгал хийдэг хүмүүс стресс, сэтгэл гутралд бага автдаг байна. Тиймээс бясалгал хийж хэвших хэрэгтэй.

 

7. Мөнгөөр аз жаргалыг худалдан авч болдог бол жилд 75.000 ам.доллар шаардлагатай болно. Энэ тоог дундаж давхаргын хүмүүсийн хэрэглээн дээр судалгаа хийн гаргажээ.

 

Гэхдээ мөнгөөр ямар үед аз жаргалыг худалдан авч болдог вэ?  Таны үндсэн хэрэгцээ хангалттай биш үед мөнгөөр түүнийгээ худалдаж авахад сэтгэл ханамжийг мэдэрч аз жаргалтай болдог ажээ. Дундаж орлоготой хүн гэнэт баяжихад аз жаргал мөнгөтэй хамт ирнэ гэвэл худал. Мөнгөтэй хүн эрх чөлөөг мэдэрч болох ч аз жаргалтай байдаг гэсэн үг биш юм.

8. Стресс нь халдварт өвчин юм. Та сэтгэл гутралтай хүмүүстэй найзалдаг бол удахгүй та өөрөө ч тэдний нэг болно. Амьдралд ямар ч үйл явдал болж байсан та хувь хүнээрээ бай. Өөрийнхөөрөө амьдарна гэдэг аз жаргалтай байхын нэг түлхүүр юм.

9. Та өөртөө итгэлтэй бай. Өөрийгөө үнэмжшүүлж чадвал тархи түүнд чинь итгэж шууд хүлээж авдаг. Учир нь бидний тархинд бодит зүйл, хуурмаг зүйл хоёрын хооронд ямар ч ялгаа байдаггүй. Ав адил хүлээж авдаг. Та 5 цаг унтсан ч сайхан амрлаа гэж бодох төдийд л тархи түүнийг чинь хүлээн авч үнэхээр сайхан амарсан мэт санагдах болно. Тэгэхээр таны бодол тархинд шууд нөлөөлж, энэ хэрээр амьдралд хариу үйлдэл үзүүлдэг байх нь. Сайхан, эерэг бодол аз жаргалыг авчирна.

10. 18-33 насныхан хамгийн их сэтгэл гутралтай байдаг. Энэ насан дээр хүмүүсийг гэр бүл, боловсрол, ажил нь маш их стресстүүлдэг. Бид чухам 18-33 насыг хамгийн сайхан нас, ид цэцэглэж яваа үе гэдэг ч үнэндээ хамгийн хэцүү жилүүд ажээ. Үүнийг үнэн гэж батлах нь илүүц биз ээ.

 11. Ухаалаг хүмүүс өөрийгөө зөв үнэлж, бусдыг сонсдог бол тэнэг хүн харин өөрийгөө ямагт магтаж, бусдын үгийг хүлээж авдаггүй. Үүнийг шинжлэх ухаанд "Dunning Kruger”-ийн нөлөө гэж нэрлэдэг. Өөрийгөө ямагт магтдаг хүмүүс бусдын үгийг хүлээж авдаггүй, тэр хэрээр эргээд стресст орох нь амархан байдаг. Сонсож сурах нь чадвар төдийгүй эргээд таныг стрессээс аварч тэр хэрээр жаргалыг мэдрүүлнэ.

12. Таны тархи өнгөрсөн үйл явдлыг санаж байдаг. Тархи дурсамжийг өөрийнхөөрөө "зохион бүтээдэг” аж. Тэгэхээр сайн, муу бүх үйл явдлыг таны тархи санаж байдаг байх нь. Тиймээс муу дурсамжийг санах гэж бүү хичээ. Санах бүрийд шаналах тул мартахыг хичээ. Мартах ганц сайн арга бол тэр тухай санаж, бодохгүй байх юм. Сайхан дурсамж амьдралыг аз жаргалаар хөглөх нь тодорхой.

13. Хэрэв та ямар нэг гадаад хэл мэддэг бол таны гаргах шийдвэр оновчтой байх магадлал өндөр байдаг. Үүнийг Чикагогийн их сургуулийн эрдэмтэд судалгаагаар нотолсон юм. Хүмүүс ямарваа нэг чухал шийдвэр гаргахдаа сэтгэл хөдлөлөөр төдийлөн ханддаггүй. Харин ч логик хандлагаар хандахыг хичээдэг. Гадаад хэл нь хүний логик сэтгэлгээг хөгжихөд чухал түлхэц болдог ажээ. Зөв шийдвэр амжилт авчирна.

14. Хэрэв та өөр өөрийн төлөвлөгөөгөө бусадтай хуваалцдаг бол хэрэгжих магадлал тэг хувьтай. Та үүнийг атаархалаас болж байна гэж бодож болох ч үнэндээ энэ бол атаархал биш юм. Та өөртөө хэт итгэсэн, маадгар байгаа учраас ингэнэ тэгнэ, би чадна гэж ярьж буй хэрэг. Бас нэг талаар сагсуурал юм. Дээр хэлсэнчлэн хүний тархи бодит, хуурмаг ертөнцийн хоорондох ялгааг олж хардаггүй.

Санал болгох

Сэтгэгдэл

top