|

Жастин Капла: Энэ хэрэг Монголын шүүхийн байгууллагад шинэчлэл болсон

munkhod 2015/03/06 1140 0

 

Жастин Капла: Энэ хэрэг Монголын шүүхийн байгууллагад шинэчлэл болсон

 

Улсад их хэмжээний татвар төлөхөөөс зайлсхийсэн гэх үндэслэлээр "Саусгоби сэндс"-ийн гүйцэтгэх захирал Жастин Каплаг манай улсын шүүх байгууллага ялласан ч Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж түүнд өршөөл үзүүлсэн. Одоо Жастин Капла өөрийн төрөлх нутагт эхнэр хүүхдүүдийн хамт очин амьдарч байгаа юм.

Тэгвэл өчигдөр Жастин Капла ерөнхийлөгчийн уучлалаар суллагдсанаасаа хойш анх удаа өөрийн орон нутгийн хэвлэлд ярилцлага өгсөн байна.

Ж.Капла ярилцлагатаа Монголын шоронгийн нөхцөл байдал, Монголд амьдрах нөхцөл байдал, мөн түүнчлэн "Саусгоби сэндс компанийн хэрэгт өөрийгөө ямар ч гэм буруу үйлдээгүй болохоо ярьжээ. 

Мөн "ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Ж.Каплаг ялласан шүүгчид хариуцлага тооцно гэсэн" зэрэг ноцтой баримтуудыг ярилцлагатаа дурьджээ.

Саусгоби сэндс компанид холбогдох хэргийн тухайд тэрбээр ярихдаа " Би буруугүй гэдгээ өмгөөлөгчөөрөө дамжуулан удаа дараалан баталсан. Үүнийгээ ч НҮБ-д мэдэгдэж Монгол Улс хүний эрхийг ноцтойгоор зөрчиж байна хэмээн гомдол мэдүүлж шалгалт хийхийг хүссэн. Миний хүсэлт одоо Женев дэх Хүний эрхийн Дээд комисст хүрсэн тул удахгүй шийдэгдэх шатандаа очно. Намайг яллах болсон шалтгаан нь Монгол Улс "Саус говь сэндс”-ийг хятадуудад зарахыг хүсээгүй. Компанийг Хятадад зарах тухай асуудал яригдахад энэхүү үйл ажиллагаанд саад болохын тулд "Саус говь сэндс”-ийг удирдаж байсан хүмүүст зориудаар хэрэг тохож эхэлсэн. Ингэж л маш муу нөхцөл байдал үүссэн юм." гэж ярьжээ.


Ж.Каплагаас сэтгүүч Монголын шүүх засаглалын талаар ямар бодолтой байгааг асуухадсан сэтгүүлчийн асуултанд -Энэхүү хэрэг явдал шүүхийн байгууллагад шинэчлэл болсон гэж бодож байна. Мөн иймэрхүү хэрэг дахин давтагдахгүй хэмээн үзэж байна. Монголын ерөнхийлөгч Ц.Элбэгдорж хүртэл намайг шоронд оруулсан прокурорыг "Тэр эмэгтэй ямар нэгэн нөлөөнд автсан байх. Прокурор хэний нөлөөнд автсанаа хэлэх ёстой эсвэл хариуцлага тооцох болно” хэмээн хэлснийг сайн санаж байна. Намайг суллагдахад Улаанбаатар хотын дарга Э.Бат-Үүл болон Монголын зарим улс төрчид ч дэмжлэг үзүүлсэн." гэжээ.


Харин Монгол руу буцаж очих бодол бий юу гэсэн асуултанд тэрбээр "Тодорхой хариулахад хэцүү байна. Гэхдээ тийшээ буцахын хүслэн болсон гэвэл худлаа. Миний одоогийн төлөвлөгөө бол эхнэр Солонго болон хүү Ийгль нарыг Монголд буцааж аваачих юм. Энэ л шалтгаанаар Монголд очих байх. Хүү Ийгль маань энэ жил монголд сургуулиа төгсөх бөгөөд тэр хоёр буцаж Америкт ирэх ёстой" хэмээн хариулсан байна.

Санал болгох

Сэтгэгдэл

top