Цахим сүлжээг залуус тэр дундаа өсвөр насныхан илүү ихээр хэрэглэж, ашиглаж байна. Байнга хэрэглэж ашиглахын хажуугаар энэ сүлжээ нийгэмд айдас дагуулахаас гадна буруу зүйлд уруу татах, бусдыг буруу зүйлд уриалах айдсыг дагуулаад байна.
Фэйсбүүкээр л хүмүүс янз бүрийн мэдээ мэдээлэлийг олж унших, хамгийн муу муухай зүйлийг ч сошиал ертөнцөөс олж харж байна. Хэдийгээр цахим сүлжээ хурдтай хөгжиж байгаа ч нөгөө талаар бас аюултай зүйл гэдгийг өсвөр насныхан мэдэхгүй байна. Магадгүй таныг, таны үр хүүхэд цахим сүлжээнд илүү нээлттэй байснаар өөрийгөө эрсдэлд оруулах аюултай болоод байгааг хаана хаанаа анхаарна уу.
Сүүлийн үед цагдаагийн байгууллагад интернэт орчинд хүнтэй танилцаж хуурамч бараа авсан, нэр хүндэд нь халдаж доромжилсон, хүчиндүүлсэн, мөн их хэмжээний мөнгө залилуулсан зэрэг гомдол ирэх нь нэмэгдсээр байгаа аж. Цахим сүлжээг ашиглаж гэмт хэрэг гараад байна, гэмт хэргийн золиос болоод байна гэдгийг цагдаагийн байгууллагаас анхааруулсаар байна.
Хэдхэн хоногийн өмнө нэгэн этгээд хуурамч фэйсбүүк хаяг нээж, ерөнхий боловсролын 84-р сургуулийн тавдугаар ангийн нэгэн охинтой танилцсан байна. Тэрбээр тухайн охинтой сайн найзууд байх санал тавьж, бэлэг солилцох нэрийдлээр худал хэлж, улмаар сургуулийн хаяг, тарах цаг болон нэр утасны дугаарыг нь мэдэж авчээ. Ингээд охиныг хичээлээ тараад гарч ирэхэд нь үл таних эрэгтэй машиндаа суулгаад авч явсан байна. Гэр бүлийн хүмүүс багагүй хугацаан эрж хайжээ. Багагүй хугацааны дараа охин ТҮЦ-ийн утсаар ээж рүүгээ залгаж, хаана байгаагаа хэлж, охины ах очиж авсан байна. Энэ талаар нэгэн ээж пост хийж анхааруулжээ. Тэрбээр "За эцэг эхчүүдээ та бүхэнд нэг сэрэмжлүүлэг мэдээ хийе гэж бодлоо! Саяхан манай найзын 84-р сургуулийн 5-р ангид сурдаг дүүг нь хулгайлсан хэрэг гарлаа. Бүтэн өдөр хөөцөлдөж камер шүүж аргаа бараад бөө дээр хүртэл очиж байж азаар дүүгээ олсон байна. Тэр охин машин гэрлэн дохион дээр зогсонгуут зугтаасан гэнээ. Тэгээд ээжрүүгээ Түц-с утсаар яриад намайг хөөгөөд байна авраарай гэсэн юм байна азаар тэр хавьд ах нь хайж таараад араас нь хөөж байсан хүнийг нь бариад цагдаад өгсөн гэнээ! Яг яав гээд шалгасан чинь охинруу нь фэйсээр дамжуулж үеийн охин шиг нь харилцаж байгаад шинэ танил юм чинь бэлэг солилцож шинэ найзтай болсноо дурсаж байя гээд сургууль болон хэдээс тардаг гээд мэдээлэлүүдийг нь авсан байна! Та бүхэн хүүхдээ хараа хяналтаасаа битгий гаргаарай! Фб ашигладаг бол тэрийг нь хянаж ер нь л сонор сэрэмжтэй байхыг анхааруулж байна!
ЦААШ ТҮГЭЭГЭЭРЭЙ!!! ЦАГДААГИЙН БАЙГУУЛЛАГУУД АНХААРАЛДАА АВААРАЙ! ЭЦЭГ ЭХЧҮҮД ХЯНАЛТТАЙ БОЛГООМЖТОЙ БАЙХЫГ АНХААРУУЛЬЯ!” гэжээ.
Энэ хэргийн талаар охины ар гэрийнхэн цагдаагийн байгууллагад мэдэгдсэн ч ихэд нууцлаж байгаа аж. Түүнчлэн сургуулийн удирдлагууд нь ч ам ангайхгүй байгаа гэнэ. Энэ мэтчилэн эрсдэл аюул гарахыг үгүйсгэхгүй. Фэйсбүүкийн хяналтгүй хэрэглээ хүүхдүүдийг элдэв гэмт хэргийн золиос болгох, эрсдэлд оруулах хамгийн том шалтгаан болсоор байна. Тиймээс, эцэг эхчүүдэд хүүхдийнхээ хичээлийн хуваарьт цаг, хамрагддаг дугуйлан секцийн орох тарах цаг, ангидаа болон сургуульдаа, сургуулиас гадуур үерхэж найзалж байгаа найз нөхөд, фэйсбүүк хэрэглээ интернэт орчноос хэрхэн мэдээлэл авч байгаад анхаарал хандуулж, маш сайн хянах шаардлагатайг холбогдох байгууллагаас анхааруулан сануулж байна.
О.Сайхан
Эх сурвалж: Zaluu.com